Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн Үндэсний их баяр наадмын үндэсний бөхийн барилдааны тавын даваа өндөрлөлөө. Улсын начин цолны өндөр босгийг 17 бөх давлаа.
- Булган аймгийн Могод сумын харьяат бөх, аймгийн заан Э.Энх-Амгалан улсын аварга Г.Эрхэмбаярыг
- Өмнөговь аймгийн Ноён сумын харьяат бөх, аймгийн арслан Э.Нямаа улсын заан Д.Жаргалбаярыг
- Булган аймгийн Орхон сумын харьяат бөх, аймгийн арслан Б.Түмэндэмбэрэл улсын заан М.Өсөхбаяраар
- Өмнөговь аймгийн Булган сумын харьяат бөх, аймгийн арслан Б.Мижидсүрэн улсын заан Б.Одбаяраар
- Хэнтий аймгийн Баянхутаг сумын харьяат бөх, аймгийн арслан О.Цэцэнцэнгэл улсын харцага А.Цацабшираар
- Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, аймгийн арслан Н.Хүрэлсүх улсын харцага Т.Баасанхүүгээр
- Булган аймгийн Хишиг-Өндөр сумын харьяат бөх, аймгийн заан Б.Түвшинтөгс улсын харцага Ө.Даваабаатараар
- Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат бөх, аймгийн заан Ц.Бямба-Отгон улсын харцага Х.Гантулгаар
- Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, аймгийн заан О.Түмэн улсын харцага Т.Бэгзсүрэнгээр
- Завхан аймгийн Идэр сумын харьяат бөх, цэргийн хурц арслан М.Лхагвагэрэл улсын харцага Ш.Пүрэвгарьдаар
- Увс аймгийн Тэс сумын харьяат бөх, аймгийн арслан Х.Оргилболд улсын харцага Ц.Мөнхбаяраар
- Хэнтий аймгийн Батширээт сумын харьяат бөх, аймгийн арслан Г.Бадрах улсын начин Ч.Батчулуунаар
- Булган аймгийн Орхон сумын харьяат бөх, аймгийн арслан Э.Сумъяабат улсын начин Д.Амарсайханаар
- Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын харьяат бөх, аймгийн арслан Б.Лхагвадорж улсын начин Э.Ванданцэрэнгээ
- Ховд аймгийн Буянт сумын харьяат, аймгийн харцага Б.Сосорбарам улсын начин Ж.Ням-Эрдэнээр
- Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат, аймгийн арслан Ө.Батзул улсын начин Д.Хүдэрбулгаар
- Баянхонгор аймгийн Жинст сумын харьяат бөх, аймгийн заан Э.Батмагнай аймгийн хурц арслан О.Наранбаатараар тус тус давж, улсын начин цолны болзол хангалаа.