ШӨХТГ-т үүрэн телефоны оператор компаниудын үйлчилгээний талаарх иргэдээс ирсэн гомдлын дагуу хэрэглэгчдийн хохироож буй дүрэм, журмыг нь нэгтгэн шалгаж байна.
Гомдол мэдээлэлд дугаар шилжүүлэхэд хүндрэлтэй, багц бууруулж болдоггүй, хэрэглээгүй байхад төлбөр нэхэмжилдэг, Монгол банкны хар жагсаалтад оруулдаг, дата дуусахад анхааруулга мессэж өгөлгүй нэгжээр тооцдог зэрэг саналууд зонхилжээ.
ШӨХТГ-аас иргэдэд хандаж, шийдвэрлэх шаардлагатай гэж үзэж буй үүрэн телефоны операторуудтай холбоотой санал гомдлуудыг хүлээн авч байна. Мөн дүрэм журам, гэрээг нэгтгэн судлаад тухайн компаниудын бизнесийн үйл ажиллагаанд хохирол учруулалгүйгээр өөрчилж болох хуулиас давсан, хэрэглэгчдийг хохироож байх магадлалтай зүйл заалтуудыг засах арга хэмжээг авч ажиллах болно гэж мэдэгдлээ.