Цахим сүлжээнд Сэлэнгэ аймгийн, Орхон сумын наадмын нээлтийн бичлэгээс цацагдаж, "хүн хонь" гэх хэсэг шүүмжлэлд өртөөд буй. Иймд тус сумын Засаг Даргын Тамгын Газраас мэдэгдэл гаргажээ.
Мэдэгдэлд:
Ардын хувьсгалын 100, 101 жилийн түүхэн хөгжлийн явцад МАА салбарын эрдэмтэн судлаачид, Орхон сумын малчдын нөр их хөдөлмөрийн үр дүнд бий болсон оюуны бүтээл болох “Орхон” үүлдрийн хонины түүхт 60 жилийн ой тохиож байна.
Иймд Орхон нутгийн сүлд дууны хэсэгт нутгийн онцлогоо харуулан урлагаар дамжуулан Монгол Улсын ууган үүлдэр болох зохиогчийн эрхийн 1 дугаарт гэрчилгээ эзэмшигч нарийвтар ноост Орхон үүлдрийн хонийг сурталчлан харуулсан. Үүнийг мушгин гуйвуулж Орхон сумын түүх, нэр хүндэд халдахгүй байхыг хүсье" гэжээ.
Эх сурвалж: Сэлэнгэ аймгийн Орхон сумын ЗДТГ