Маргаашнаас “UB food” фестивальд лам нар монгол хоолны соёлыг түгээнэ

Үндэсний их баяр наадмаар орон даяар олон хоног амрах болсонтой холбоотойгоор банк хоорондын төлбөр тооцооны их дүнт төлбөрийн гүйлгээ өнөөдөр 16 цаг 15 минутаас, долоодугаар сарын 17-ны өдрийг дуустал хугацаанд зогсох юм.
Тиймээс дээрх хугацаанд хийсэн 5 сая төгрөгөөс дээш буюу их дүнт банк хоорондын гүйлгээ долоодугаар сарын 18-ны 09 цаг 15 минутаас эхлэн дамжигдахыг банкууд харилцагч нартаа мэдэгдэж эхэллээ.
Харин банк хооронд бага буюу 5 сая төгрөгөөс доош дүнгээр, мөн банк дотор шилжүүлэх тохиолдолд төлбөр тооцоо хэвийн хийгдэх аж.