Дархан-Уул аймагт өнөө жил элсэлтийн ерөнхий шалгалтыг 1185 хүүхэд өгч нийлбэр дүнгээрээ улсдаа тэргүүлсэн. Өнгөрсөн жил улсын хэмжээнд нийлбэр дүнгээр 5 байранд орж байсан бол өнөө жил ийнхүү тэргүүлжээ. Тус аймгийн удирдлагууд элсэлтийн ерөнхий шалгалтаараа 700-гаас дээш оноо авсан 29 сурагчдад хүндэтгэл үзүүлэн Оюуны хөрөнгө оруулалт хийж сургалтын төлбөрт 500 мянганаас 3 сая төгрөгийн дэмжлэг үзүүллээ.
Энэ жилийн Топ шилдгийн шилдэг сурагчаар Дархан Эмпита сургуулийн сурагч Батсүхийн Жанцандорж тодорч 4 жилийн турш тус бүр 3 сая төгрөгийн тэтгэлгээр шагнууллаа.
• Шилдэг сурагчаар шалгарсан:
– Э.Ануу / 800;743/
– Б.Лхамсүрэн / 800; 712/
– Г.Алтай / 778; 767; 704 /
– Б. Болор-Эрдэнэ / 744:729;706/ нарыг тус бүр жилд 2 сая төгрөг нийт 8 сая төгрөг,
• Нэг хичээлээр ЭЕШ-нд 800 оноо авсан:
– Б.Раднаабазар / англи хэл-800/
– Х.Номин / нийгмийн ухаан-800/
– Н.Золзаяа / англи хэл-800/
– С.Золзаяа / математик-800/
– Н.Цэцэнбаатар / англи хэл-800/ нарыг тус бүр жилд 1 сая төгрөг, нийт 4 сая төгрөгийн сургалтын тэтгэлэг олгохоор боллоо.
Харин хоёр хичээл дээр 700-аас дээш оноо авсан 8 сурагчдыг тус бүр 1 сая төгрөг, Нэг хичээл дээр 750-аас дээш оноо авсан 11 сурагчдыг тус бүр 500 мянган төгрөгийн тэтгэлэг олгохоор батламжийг нь гардуулан өглөө.
Мөн сурагчдаа амжилттай бэлтгэсэн 10 багшид тус бүр 1 сая төгрөгийн дэмжлэг олгож ирэх жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад орох сурагчдаа эртнээс бэлтгэн энэ жилийн амжилтаа дахин ахиулахыг хүссэн юм.
Өнгөрсөн жил амжилттай суралцан 4 жилийн сургалтын тэтгэлэг авсан 6 сурагчдад мөн энэ өдөр тэтгэлгийг нь үргэлжлүүлэн өглөө.
Сургалтын тэтгэлэг авч буй сурагчид Их, дээд сургуульд ороод голч дүнгээрээ 3,5-аас дээш суралцсан байх ганцхан шаардлагыг биелүүлэх ёстой. Энэхүү шалгуураа биелүүлсэн тохиолдолд 4 жилийн хугацаанд тэтгэлгээ үргэлжлүүлэн авах боломжтой юм байна.
Дарханы ирээдүй хүүхэд багачууддаа Ирээдүйн их амьдралын замд нь сайн сайхныг хүсэн ерөөе.
Эх сурвалж: Дархан-Уул аймгийн ЗДТГ