Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Археологчид 1800 жилийн өмнөх буюу Сяньбигийн үеийн язгууртны бунхант булшийг судалж илрүүллээ. Доктор Т.Идэрхангайгаар ахлуулсан судалгааны баг "Сяньбичүүд Монгол нутагт оршин тогтнож байсан уу, өвөг Монгол нүүдэлчин улс байсан уу" гэх маргаан, эргэлзээнд цэг тавилаа. Хүннүгийн Луут хотын туурийг илрүүлж байсан доктор Т.Идэрхангай энэ удаад Сяньбичүүд Хүннүгийн араас залгаж, 200 жил Төв ази, Монгол нутагт оршин тогтнож байсныг түүхийн ховор ул мөр, эд өлгийн зүйлсээр ийнхүү баталлаа.
Язгууртны булшнаас бүхэл бүтэн буга олдсон нь Монголд төдийгүй дэлхийд анхны тохиолдол болжээ.
Дархан-Уул аймгийн Хонгор сумаас бэлтгэсэн видео сурвалжилгыг дээрээс үзнэ үү.