Дэлхийн түүхэнд бичигдсэн “Лигницийн тулалдаан”

Хөшигийн хөндийн "Чингис хаан" олон улсын нисэх онгоцны буудал руу өнөөдрөөс нийтийн тээврийн автобус цагаар явж эхэллээ.
"Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал – Драгон авто вокзал 5 шар", "Чингис хаан олон улсын нисэх онгоцны буудал – Улсын Их Дэлгүүр 120 мянгат" маршрутаар үйлчлэх юм байна.
Цагийн хуваарь:
- Баруун дөрвөн зам: 06:20, 07:20, 12:20, 13:20, 18:20, 19:20
- Чингис хаан олон улсын нисэх буудал: 09:00, 10:00, 15:00, 16:00, 21:00, 22:00
- Драгон авто вокзал: 06:20, 12:20, 18:20 цаг.
Үйлчилгээний цагийн зохицуулалтыг нислэгийн цагаас 3-4 цагийн өмнө Улаанбаатараас хөдлөхөөр зохицуулалт хийжээ.
"Чингис хаан" олон улсын нисэх буудал руу нэг талдаа 80-100 минут гэж тооцоолон нийтийн тээврийн автобусаар үйлчлүүлэх боломжтойг албаныхан хэлж байна.
Нийтийн тээврийн автобусаар нисэх буудал руу явахад:
Том хүн 20,000 төгрөг
Хүүхэд 7,000 төгрөгөөр зорчино.