Өнөөдөр Хан-Уул дүүрэгт баригдаж байсан барилга дээр осол гарч, нэг хүн нас барж, нэг хүн бэртсэн хэрэг гарлаа. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Хан-Уул Дүүрэг 17-р хороо Маршил таун хотхон дотор Барилгын өргүүр унаж 2 хүн унасан, 1 нь нас барсан гэх” дуудлага 2022.06.23 16:00:25 цагт ирүүлснийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагааг явуулж байна. Шалгалтаар тус дүүргийн 17 дугаар хороо Маршал таун хотхоны хашаан дотор урд хэсэгт шинээр баригдаж байгаа барилгын 6 давхарт гадна шилэн пасад хийж байсан ажилтан “Б” эрэгтэй 37 настай, “Э” 35 настай эрэгтэй нар доош унаж “Б” нас барж “Э” 103-аар эмнэлэгт хүргэгдсэн. Тус хэргийг ХУД-ийн цагдаагийн 1-р хэлтэс шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна” гэлээ.
Бид энэ талаар эргэн мэдээлэх болно.