Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж байсан барилга дээр осол гарч, хоёр хүн нас барсан харамсалтай хэрэг гарчээ. Энэ мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүүгээс тодруулахад “Осол гарч, хоёр хүн барсан нь үнэн. Хэргийг шалгаж байна. Удахгүй тодорхой мэдээлэл өгнө” гэлээ.
Энэ талаар бид эргэн мэдээлэх болно.
Нэмэлт: ЦЕГ-аас хэргийн талаар нэмэлт мэдээлэл өглөө.
“ХУД-ийн 18-р хоноонд баригдаж байгаа байгууламж дээр ажиллаж байсан сунадаг автокран унасан гэх мэдээлэл өдрийн 12 цаг 52 минутад ирсэн. Цагдаагийн байгууллагад ирсэн мэдээллээр, тус барилга дээр ажиллаж байсан 36 настай эрэгтэй Х, 20 настай эрэгтэй Н нас барсан. Хэргийг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна” гэлээ.