Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
9:40 цагт Сүхбаатарын талбайд иргэн Ж.Мөрөндэлгэр "Нэг сэтгэл-21 аймаг" хүмүүнлэгийн аян өрнүүлж, 21 аймгийн хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тэргэнцэр хандивлахаар хөдөлнө.
10:00 цагт Техник технологийн политехник коллежид БШУЯ, ХНХЯ хамтран хэрэгжүүлж байгаа Монголын мэргэжлийн боловсролын салбарт анх удаа онол, дадлага эзэмшсэн магистр багш бэлтгэх хөтөлбөрийн нээлт болно.
10:30 цагт Монголбанкны Г байранд Үндэсний төлбөрийн системийн зөвлөлийн ээлжит хурал болно. Утас: 88033696
11:00 цагт “Монгол ньюс” мэдээллийн төвд "NoDoubleStandard" иргэдийн хөдөлгөөнөөс “Үндэсний гашуудлын өдөр хоёр дахь жилдээ” сэдвээр хэвлэлийн хурал хийнэ.
11:00 цагт Үндэсний цэцэрлэгт хүрээлэн дэх байт харвааны “360” талбайд Олон улсын олимпын өдрийг тэмдэглэнэ.
12:00 цагт Сүхбаатарын талбайд иргэн Г.Ган-Очир авилгын хэргийн талаар мэдээлэл хийнэ. Утас: 90080559
13:30 цагт МҮХАҮТ-д "Монгол-Вьетнамын бизнес форум" болно.
15:00 цагт МУИС-ийн Номын санд доктор Роберт Зубрины Ангараг гарагийн талаар баримт, нотолгоо, судалгаанд үндэслэн бичсэн “The Case for Mars” номын нээлт болно.
17:00 цагт "Гэрэгэ тауэр"-т "Код бичих охидын хөтөлбөр"-ийн нээлт болно. Утас: 94999598
20:00 цагт Богд хааны ордон музейд уран бүтээлч Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваажаргал нарын "H.M HOME" үзэсгэлэнгийн нээлт болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт Үндэсний аюулгүй байдлын сан, Тусгаар тогтнол хөдөлгөөнөөс УИХ-ын дарга Г.Занданшатарт шаардлага хүргүүлэх талаараа мэдээлнэ.
12:30 цагт Монголын үнэт металлын үндэсний холбооноос Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор болох “Монгол дархан-2022” үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ.