Камбожийн Меконг голоос баригдсан 300 кг жинтэй шанаган хорхой бол хамгийн том цэнгэг усны загас гэж эрдэмтэд мэдэгдэв.
Энэ сарын 13-ны шөнө Кох Преа арал дээр амьдардаг нутгийн загасчин судлаачид руу утасдаж, "маш том" загас барьснаа хэлжээ. Тэдний барьсан загас 3.98м урт, 2.2м өргөнтэй аварга хэмжээтэй байжээ.
Меконг гол нь биологийн төрөл зүйлээр баялаг боловч хэт их загас агнуур, далан, бохирдол зэрэг нь түүний эмзэг экосистемд заналхийлж байгааг эрдэмтэд онцолжээ.
Тус гол Төвөдийн өндөрлөгөөс Хятад, Мьянмар, Тайланд, Лаос, Камбож, Вьетнамаар дамжин урсдаг.
"Зургаан тивийн гол мөрөн, нуурын аварга загасыг 20 жилийн турш судлахдаа бидний таарсан, өөр хаана ч бүртгэгдээгүй цэнгэг усны хамгийн том загас юм" гэж АНУ-ын Олон улсын хөгжлийн агентлагийн биологич Байгаль хамгаалах хөтөлбөрийг санхүүжүүлэгч Зеб Хоган сэтгүүлчдэд хэлсэн байна.
Невадагийн их сургуулийн профессор доктор Хоган "Энэ загасыг олж, баримтжуулсан нь гайхалтай төдийгүй Меконг голоос олдсон нь бүр ч гайхамшигтай” гэж тэрээр онцлон дурдсан байна. Тэд загасыг бүртгэж, ирээдүйд хөдөлгөөнийг нь хянаж байхын тулд акустик шошго зүүгээд усанд нь буцаан тавьжээ.
Түүний санхүүжүүлэн хэрэгжүүлж буй Байгаль хамгаалах төсөл нь Камбожийн Загас агнуурын газартай хамтран аварга, ховордсон загас барих тохиолдолд судлаачдад анхааруулдаг загасчдын сүлжээг бий болгох зорилготой гэнэ.
Ирээдүйн хөдөлгөөнийг нь хянахын тулд акустик шошготой болсны дараа загасыг буцаан гол руу хаяв.
Орон нутгийн хэлээр шанаган хорхойг буюу энэхүү загасыг "Борами" гэж нэрлэдэг бөгөөд энэ нь бүтэн сар гэсэн утгатай гэнэ.
"Меконгийн гүн цөөрөм нь эдгээр гайхалтай аварга биетүүдээс хамаагүй илүү амьдралыг тэтгэдэг. Энэхүү чухал амьдрах орчинд жил бүр олон тэрбум загас “үйлдвэрлэдэг” бөгөөд энэ нь Камбож, Вьетнамын сая сая хүмүүсийн хүнс, амьжиргааг баталгаажуулдаг" хэмээн онцолсон байна.
Эх сурвалж: BBC News