Европ, Ази, Хойд Африкт олон арван сая хүний аминд хүрсэн хар үхлийн гарал үүслийг 600 гаруй жилийн дараа нээсэн гэж судлаачид үзэж байна.
14-р зууны дунд үед олон хүний амийг авч одсон “эрүүл мэндийн сүйрэл” нь хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал өвчний нэг юм. Гэвч олон жил судалгаа хийсэн ч эрдэмтэд тахал хаанаас эхэлснийг тогтоож чадалгүй өнөөг хүрсэн билээ.
Шинжилгээгээр энэ тахал 1330-аад онд Төв Ази, Киргизээс эхэлсэн гэж үздэг.
Шотландын Стирлингийн их сургууль, Германы Макс Планкийн хүрээлэн, Тюбингений их сургуулийн судалгааны баг Киргизийн Иссык-Куль нуурын ойролцоох оршуулгын газрын араг ясны шүднээс эртний хүний ДНХ-ийн дээжийг шинжилжээ.
Тэд 1338, 1339 онд оршуулгын тоо мэдэгдэхүйц нэмэгдсэнийг анзаарсны дараа энэ газрыг сонгосон гэнэ. Тюбингений их сургуулийн судлаач, доктор Мария Спиру хэлэхдээ, баг долоон араг ясны ДНХ-г дараалалд оруулсан гэдгийг онцолжээ.
Доктор Спиругийн хэлснээр шүдэнд олон тооны судас агуулагддаг бөгөөд энэ нь судлаачдад "хүмүүсийг үхэлд хүргэсэн цусаар дамждаг эмгэг төрүүлэгчдийг илрүүлэх өндөр боломжийг" олгодог гэж доктор Спиру тайлбарлав. Судалгааны багийнхан тэдний гурваас нь тахлын нян Yersinia pestis-ийг олж чадсан байна.
Хар үхлийг "харх биш хүмүүс тараасан"
Стирлингийн их сургуулийн түүхч, доктор Филипп Славин нээлтийн тухай хэлэхдээ: "Бидний судалгаа түүхэн дэх хамгийн том бөгөөд хамгийн сэтгэл татам асуултуудын нэгийг орхиж, хамгийн цуутай, хамгийн нэр хүндтэй хүн алуурчин хэзээ, хаанаас эхэлсэн бэ гэдгийг тодорхойлсон" гэжээ.
Судалгаанд зарим хязгаарлалтууд бий, тухайлбал түүврийн хэмжээ бага байдаг гэдгийг дурдах хэрэгтэй. Судлаачдын бүтээлийг Nature сэтгүүлд "XIV зууны төв Евразийн хар үхлийн эх сурвалж" гарчигтайгаар нийтэлсэн байна.
Тахал нь зарим амьтад, голчлон мэрэгч амьтад, бүүрэгт амьдардаг Yersinia pestis хэмээх нянгаар үүсгэгддэг үхлийн аюултай халдварт өвчин юм. Бубон тахал нь хүмүүст тохиолддог өвчний хамгийн түгээмэл хэлбэр юм. Энэ нэр нь түүний үүсгэдэг шинж тэмдгүүдээс гаралтай буюу өвдөлт, хавдсан тунгалагийн зангилаа эсвэл цавь, суга дахь "хөөс" гэсэн утгатай аж.
2010-2015 онд дэлхий даяар ийм тахал өвчний 3248 тохиолдол бүртгэгдсэний 584 нь нас барсан байна. Энэ өвчний улмаас гар, хөлийн хуруу зэрэг биеийн хэсгүүд харлаж, үхэждэг тул үүнийг Хар тахал гэж нэрлэжээ.
Эх сурвалж: BBC News