Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар хөгжлийн бэрхшээлтэй, байнгын асаргаа шаардлагатай хүүхдүүдийг асуудлыг онцгой хэлэлцжээ.
Манай улс хөдөлгөөн засалч, хэл засалч, хөдөлмөр засалч, дохионы хэлний хэлмэрч зэрэг хөгжлийн бэрхшээлтэй хүнд үйлчилгээ үзүүлдэг төрлийн мэргэжилтний дутагдалд ороод байна.
Энэ талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа "Сургууль, цэцэрлэгт суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хувьсах зардлыг гурав дахин нэмэгдүүлж олгох, бүх шатны сургууль, цэцэрлэг хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нээлттэй авдаг байх асуудлыг шийдвэрлэхийг холбогдох албаныханд даалгасан.
Хүний нөөцийг бэлдэх, байнгын асаргаа шаардлагатай хүүхэдтэй эцэг, эхчүүдийг тухайн мэргэжлээр сургах, дадлагашуулах, мэргэшүүлж, үнэмлэх олгох зэрэг зохицуулалт хийхийг даалгасан" гэлээ.