Хөдөлмөрийн тухай хуулийг батлахдаа ажил олгогчдын саналыг хангалттай тусгаагүй, ААН-д ирэх дарамт, эрсдэлийг тооцоогүй гэх шүүмжлэл өрнөж байна. Учир нь, тус хуулиар уртын ээлжийн ажилтнууд 14 хоног ажиллаад, 14 хоног амрах зохицуулалтыг хийсэн юм. Ингэхдээ цалин хөлсийг өмнөхөөсөө дордуулахгүй, бууруулахгүй байхаар зохицуулсан нь цар тахлын үеийг арайхийн давсан компаниудад хүндээр тусч байна гэлээ. Тиймээс хуулийн заалтыг эргэн харах шаардлагатай гэж ААН-үүд саналаа хэллээ.
“Соёолон интернэшнл” компанийн менежер П.Оюунцэцэг:
Шинэ хуулиар ростерийн хугацааг 14*14 болгосотой холбоотойгоор ажлын хуваарь өөрчлөгдөх, шинэ зардал үүсэх зэрэг асуудал гарч байна. Ялангуяа, эдийн засаг хүнд байгаа үед ажил олгогчдод бэрхшээлтэй байна. Уг нь ийм зохицуулалт ажилтан, хоёрт хоёуланд нь таатай биш заалт. Учир нь, ажилтны цалин буурах магадлалтай. Өмнө нь 28*7 хувиараар ажилладаг байсан бол одоо 14*14 болчихож байгаа юм.
“Дазл” компанийн хүний нөөцийн менежер Г.Энхчимэг:
Хөдөлмөрийн тухай хуульд “ээлжийг багасгахад цалин өөрчилж болохгүй” гээд заачихсан нь шударга бус гэж бид шүүмжлэлтэй хандаж байна. Бид урт хугацааны төлөвлөлтөө хийж, олон жилийн өмнө зардлаа тооцчихсон. Гэтэл бидэнтэй зөвшилцөхгүйгээр шууд шийдчихлээ. Ялангуяа, уул уурхайн салбар 4-5 жилээр төлөвлөлтөө гаргадаг. Гэнэт хууль гарч, богино хугацаанд хэрэгжсэнээр ганцхан цалингийн зардал гэхэд л 30 хувиар өсчихлөө. Бид нийгмийн даатгал, хүн амын орлогын албан татвар гээд хүнд дарамтад орж байна. Төлөлтөө бүтэн хийж чадахгүй, өөрчлөлт оруулах тохиолдол гарч байна. Үүнд УИХ, Засгийн газраас анхаарч, өөрчлөлт оруулаасай гэж хүсч байна” гэлээ.
Видеог дээрээс үзнэ үү.