Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Сэтгүүлч Б.Гэрэлмаагийн хэвлэн нийтлэх эрх чөлөөнд цагдаагийн алба хаагч халдсан асуудлаар ЦЕГ-ын удирдлагууд өнөөдөр /2022.06.11/ мэдээлэл өглөө.
“… Уржигдар буюу энэ сарын 9-ний өдөр “Энигма” компанийн барилгыг буулгах явцад цагдаагийн алба хаагчид албан үүргээ гүйцэтгэж ажилласан. Энэ үеэр ажилласан цагдаагийн алба хаагчид сэтгүүлчийн биед халдсан нь шалгалтаар тогтоогдож байна. Сэтгүүл зүйн салбарынхнаас уучлал хүсч байна. Сэтгүүлчийн эрх чөлөөнд халдсан цагдаагийн албан хаагчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх, цагдаагийн холбогдох албан тушаалтнуудыг албан тушаал бууруулах, цалинг нь гурван сарын турш 20 хувиар хасах арга хэмжээ авч байна” гэлээ.
Мэдээлллийг ШУУД хүлээн авч үзнэ үү.