Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Мөрдөн шалгах газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлддэг этгээдүүдийг дайчлан баривчилжээ.
Тодруулбал, нийслэл хотын нутаг дэвсгэрт байрлах бусдын орон байранд 2021-2022 оны хооронд хууль бусаар нэвтрэн бусдад их хэмжээний хохирол /340 гаруй сая төгрөгийн/ учруулж, хулгайлах гэмт хэрэг үйлдсээр байсан хоёр этгээдийг илрүүлэв.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 50 настай Б, 59 настай Э нар бусдын гэрт есөн удаа нэвтэрч галт зэвсэг, бурхан зэрэг бусад үнэт зүйлсийг хулгайлж байжээ.
Эх сурвалж: ЦЕГ