Сармагчны цэцэг өвчний талаар Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр мэдээллээ. Сармагчны цэцэг өвчин 30 гаруй улсад бүртгэгдсэн учраас манай улс руу зөөвөрлөгдөн орж ирэх эрсдэл бий учир сэргийлэх төлөвлөгөө гарган ажиллаж байна гэлээ.
Африкийн улсаас гадна Европын олон оронд бүртгэгдчихсэн. Иймд уг өвчин илэрсэн бүс нутаг руу зорчсон иргэд зөөвөрлөн авч ирэх эрсдэл бий.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Шархны цэврүүн дотор вирус бий учраас цэврүүнд гараараа, биеэрээ хүрсэн хүмүүс халдвар авах эрсдэлтэй. Шинж тэмдгийн тухайд эхний 2-3 хоног халуурах, 3, 4 дэх хоногоос хүзүүн доорх, суганы булчирхай болон бусад булчирхайнууд цочих, нүүр ам, биеийн бусад хэсгүүдээр цэврүүт тууралт гарч эхэлж байгаа.
Манай улсын хувьд ДЭМБ-тай өдөр тутамд мэдээлэл солилцож байгаа ба ДЭМБ-аас Сармагчны цэцэг өвчинтэй холбоотой удирдамж гаргасантай холбогдуулаад дотоодын удирдамж гаргаж байна” гэв.