Хорт хавдар өвчнөөр шаналж байгаа хүүхдүүдийн ээжүүд НҮБ-д хандах болсон талаараа өнөөдөр /2022.06.02/ мэдээллээ.
Гадаад улсад өндөр өртөгтэй мэс засал хийлгэх шаардлагатай болсон хүүхдүүд эмчилгээний зардлаа олоход хүндрэлтэй байна. "Бусдаас хандив тусламж гуйж л амьд үлддэг" энэ гажуудсан тогтолцоог өөрчилж өгөхийг эцэг эхчүүд хүслээ. Өнөөдөр гадны улсад эмчилгээ хийлгэх иргэдэд Эрүүл мэндийн сайдын багцаас эмчилгээний нийт зардлын 5 хувьтай л тэнцэх хэмжээний мөнгө олгодог. Гэвч энэ мөнгөө эмчилгээнд хамрагдаад ирснийхээ дараа л авах хууль эрх зүйн зохицуулалт үйлчилж байгаа юм. Тиймээс төрөөс хүнд өвчтэй хүүхдүүдийн зардлын тодорхой хувийг гаргах асуудлыг яаралтай шийдвэрлэж өгөхийг тэд хүслээ.
Өнөөдөр хүүхдийн төлөө фондод 6 тэрбум орчим төгрөг төвлөрөөд буй. Энэ мөнгийг хүнд өвчтэй хүүхдүүдийн эмчилгээнд зарцуулах боломжгүйг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа тайлбарлажээ. Тиймээс холбогдох хууль журамд өөрчлөлт оруулж өгөхийг тэд хүсэж байна.
Мөн Монгол Улсын хүнсний аюулгүй байдалд анхаарч, хүүхдүүд олноор өвдөж буй асуудалд төрөөс онцгой анхаарахыг хүслээ.
Мэдээллийн дэлгэрэнгүйг дээрээс хүлээн авч үзнэ үү.