Өмнөд Солонгосын кпоп хамтлаг BTS-ийнхэн Цагаан ордонд зочилж, Ерөнхийлөгч Жо Байдентай уулзлаа. Тэд Ази хүмүүсийн эсрэг үзэн ядалттай тэмцэх арга замын талаар ярилцсан байна.
Ковид-19 тахлын үед АНУ-д Зүүн Азийнх руу чиглэсэн гэмт хэргийн гаралт эрс нэмэгджээ. BTS-ийн гишүүд Мягмар гарагт ерөнхийлөгч Жо Байдентай хийх уулзалт нь АНУ болон бусад газар дахь үзэн ядалтын гэмт хэргийг таслан зогсооход эерэг нөлөө үзүүлж, хүмүүсийн анхаарлын татна найдаж байгаа аж.
BTS хамтлагийн гишүүн Жимин орчуулагчаараа дамжуулан "Бид сүүлийн үед үзэн ядалтын гэмт хэрэг, тэр дундаа Ази-Америкийн үзэн ядалтын гэмт хэрэг ихсэж байгаад эмзэглэж байна” гээд "Үүнийг зогсоох тулд бид энэ боломжийг ашиглан дахин нэг удаа дуу хоолойгоо өргөж байна" гэв.
BTS-ийн гишүүд Байдентай уулзахын өмнө Цагаан ордны мэдээллийн танхимд сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө ARMY хэмээн нэрлэгдэх болсон дэлхий даяарх олон үндэстний шүтэн бишрэгчдэдээ талархал илэрхийлжээ.
Ерөнхийлөгч Байден өнгөрсөн жил Ковид-19 үзэн ядалттай гэмт хэргийн тухай хуульд гарын үсэг зурсан. Энэ нь тахалтай холбоотойгоор үзэн ядалтаас үүдэлтэй гэмт хэргийг хянан шалгах ажлыг түргэсгэхэд түлхэц болох юм.
Эх сурвалж: BBC News