НҮБ-ын эрүүл мэндийн байгууллагаас халдварт өвчний тархалтыг илрүүлэх, тусгаарлах арга хэмжээг авч хэрэгжүүлбэл халдварт өвчний тархалтыг амархан дарж чадна гэж мэдэгдлээ.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллага (ДЭМБ) сармагчны цэцэг өвчний эсрэг дэлхий нийтийг хамарсан вакцинжуулалтын кампанит ажил хийх шаардлагагүй гэж мэдэгдээд байгаа ч өвчний эсрэг бусад ажлуудаа эрчимжүүлэхийг уриалав. Ингэж байж эндемик бус орнуудад тархалтыг зогсоох хүчин чармайлт үр дүнтэй болно гэв.
ДЭМБ-ын халдварт өвчний аюулаас урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн захирал Силви Брианд баасан гарагт "Бид яг одоо зөв арга хэмжээ авбал тархалтыг амархан тогтооно гэж бодож байна" гэж мэдэгдэв. Уг вирусын талаар тэрээр НҮБ-ын эрүүл мэндийн агентлагийн Женевт жил бүр болдог чуулган дээр гишүүн орнуудад техникийн товч танилцуулга хийсэн байна.
Гишүүн орнууд мөн сармагчны цэцэг өвчний эсрэг үр дүнтэй болох анхны үеийн салхин цэцэг вакцины нөөцийн талаарх мэдээллийг хуваалцах ёстой гэж Бранд хэлэв. "Дэлхий дээрх тунгийн тоог бид яг таг мэдэхгүй байгаа тул бид улс орнуудыг ДЭМБ-д нөөц нь ямар хэмжээнд байгааг бидэнд хэлээрэй" хэмээн онцлон хэлжээ. Түүний илтгэлд дурдсанаар бол вакцины дэлхийн хангамжийг "маш хязгаарлагдмал" гэж тодорхойлсон байна. Ихэвчлэн хөнгөн хэлбэрийн вируст халдвар болох сармагчны цэцэг өвчин нь Камерун, Зааны ясан эрэг, Төв Африкийн Бүгд Найрамдах Улс, Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАСАУ),Өмнөд Судан, Нигери зэрэг Африкийн хэд хэдэн оронд тархсан байдаг. ,
Гэсэн хэдий ч Европ, Ойрхи Дорнод, Хойд Америк зэрэг эндемик бус олон оронд олон арван тохиолдол сүүлийн үед дэгдэж байгаа нь ДЭМБ-ын анхаарлыг татаад буй юм.
Эх сурвалж: Aljazeera