АНУ-ын Техас мужид 18 настай зэвсэгт этгээд бага сургууль руу гал нээж, 19 хүүхэд, хоёр багшийн амийг бүрэлгэжээ. Гэмт этгээдийг цагдаа нар хэргийг газар дээр аюулгүй болгосон байна.
Увалде хотын Робб бага сургуульд болсон халдлага нь 2012 оны арванхоёрдугаар сард Коннектикут мужийн Ньютаун хотын Сэнди Хук бага сургуульд зэвсэгт этгээд 20 хүүхэд, зургаан насанд хүрэгчдийн амийг хөнөөсөнөөс хойшхи АНУ-ын сургуульд гарсан хамгийн олон хүний аминд хүрсэн халдлага болж байгаа юм.
Техасын сургуульд халдлага болсны дараа Ерөнхийлөгч Жо Байден ард түмэндээ хандаж үг хэлэхдээ, буу зэвсгийг шинээр хязгаарлахыг уриалсан юм. Тэрээр хэлсэн үгэндээ “Нэгдсэн улсын тэргүүний хувиар би бууны лоббитой хэзээнээс тэмцэж эхлэх гэж асуух ёстой. Бид яагаад эдгээр халдлагуудтай зэрэгцэн амьдрахад бэлэн байх ёстой гэж? гээд галт зэвсгийг хязгаалахад өөрсдийн хувь нэмрээ оруулж, хуулийг өөрчлөхөд дэмжлэг хэрэгтэй байгааг сануулсан юм.
Эх сурвалж: Aljazeera