Британийн супер модель Кейт Мосс экс найз залуу Жонни Депп нь өөрийг нь хэзээ ч хүчирхийлж байгаагүй хэмээн мэдүүлсэн нь Амбер Хёрдийн хэлсэнтэй зөрчилдөж байгаа юм. Амбер Хёрд экс нөхөр Жонни Депп эхнэр Кейт Моссыг шатны уруу түлхэж унагасан гэсэн цуу яриаг сонссон гэж мэдүүлсний хариуд Кейт Мосс уг мэдүүлгийг өгчээ.
Зургаан долоо хоног үргэлжилсэн шүүх хурлын явцад шүүх тэдний хоёр жил үргэлжилсэн гэрлэлтийн үеэр юу тохиолдсон талаар тэс өөр хувилбаруудыг сонссон.
Амбер Хёрд болон түүний талын гэрчүүд Жонни Деппийг хар тамхины хэрэглээ, атаархах, өөрийгөө хорлох зэрэгт нэрвэгдсэн хүчирхийлэгч хэмээн тодорхойлж байсан бол Жонни Деппийн өмгөөлөгчид жүжигчин бүсгүйг түрэмгийлэгч гэж үзэн, түүний мэдэгдлүүдийг худал гэж үзэж буйгаа илэрхийлэнь нотлох баримтуудыг дэлгэсэн билээ.
Тэдний хэрэгтэй холбоотойгоор Лхагва гарагт Жонни Депптэй 1994-1998 оны хооронд болзож байсан Кейт Мосс түүнийг хэзээ ч түлхэж байгаагүй, харин түүнийг шатнаас унасны дараа түүнд тусламж үзүүлсэн гэдгийг онцолжээ.
Кейт Мосс "Шатнаас унадаг тэр өдөр өрөөнөөс гарахдаа шатаар гулсаж, нуруугаа гэмтээсэн. Маш их өвдөж байсан болохоор би хашгирсан. Тэгэхэд Жонни Депп надад туслахаар гүйж ирээд намайг өрөөндөө аваачиж, эмнэлгийн тусламж үзүүлсэн" гэж мэдүүлсэн байна.
Мөн Жонни Депптэй хамтдаа өнгөрүүлсэн жилүүдэд түүнийг хэзээ ч түлхэж, өшиглөж байгаагүй гэж Кейт Мосс нэмж хэлжээ. Түүний мэдүүлгийн дараа Жонни Депп байр сууриа илэрхийлж, Амбер Хёрд энэ түүхийг "маш муухай хэрэг болгон хувиргасан" гэжээ.
Амбер Хёрдын хувьд Жонни Депп Кейт Моссыг түлхсэн гэх мэдүүлгийг шүүх хурлын өмнө мэдэгдэж, Депп болон түүний дүү хоёрын хооронд хэрүүл маргаан гарахыг хараад тухайн үеийн нөхөр нь загвар өмсөгч бүсгүйг хүчирхийлж байсан дүр зураг толгойд нь буусан гэж байсан юм.
ЭХ СУРВАЛЖ: BBC NEWS