Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Манай улсын экспорт өмнөх сараас 138.1 (18.7%) сая ам.доллароор, импорт 5.7 (0.9%) сая ам.доллароор тус тус өссөн талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлэв.
Тодруулбал, Монгол Улс 2022 оны эхний 4 сард нийт 134 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 5.1 тэрбум америк доллар, үүнээс
- экспорт 2.8 тэрбум америк доллар,
- импорт 2.3 тэрбум америк доллар байна.
Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 690.8 (15.5%) сая америк доллароор, экспорт 302.7 (12.1%) сая америк доллароор, импорт 388.1 (19.8%) сая америк доллароор тус тус өсжээ.