Ардын хувьсгалын 101 жилийн баяр наадмыг 100 жилийн ойтой нь хамтатган өргөн дэлгэр тэмдэглэхээр Засгийн газраас төлөвлөж байгаа билээ. Учир нь, монголчууд хоёр жил шахам наадмаа тэмдэглээгүй юм. Тодруулбал, 2020 оны баяр наадмыг цомхон хүрээнд "13 дугаар зуун" цогцолборт үзэгч, наадамчин олонгүйгээр зохион байгуулж байсан юм. Харин 2021 онд баяр наадмыг тэмдэглэхийг Засгийн газраас хориглосон.
Баяр наадмын комиссоос Үндэсний их баяр наадмын Ерөнхий найруулагчийг сонгон шалгаруулдаг. Тэгвэл шадар сайдаар ахлуулсан Баяр наадам зохион байгуулах комисс өнөөдөр хуралдаж Үндэсний их баяр наадмын нээлт, хаалтын тоглолтын найруулагчийг сонгосон байна.
Энэ удаагийн баяр наадмын найруулагчаар УДЭТ-ын ерөнхий найруулагч Н.Наранбаатарыг сонгосон байна.