“Монгол HD” телевизийн “Намайг сонгооч” шоунд оролцсон бүжигчин YouTuber гэдгээр нь залуусын мэдэх З.Чингүүн нь Солонгос улсын Kookmin их сургуульд англи хэл уран зохиолын чиглэлээр 2018 онд суралцаж эхэлсэн. Тэгвэл 25 настай З.Чингүүн Солонгос улсад зохион байгуулагдаж буй гудамжны бүжигчдийн өрсөлдөөнийг харуулах "Street man fighter" тэмцээнд оролцож байна.
"Street man fighter" шоуны танилцуулга видео өчигдөр цацагдсан бөгөөд энэ сарын 24-ны өрөөс эхлэн олон нийтэд цацагдаж эхлэх юм байна.
Уг шоу эмэгтэй бүжигчдийн дунд болон ахлах ангийн охидын дунд зохиогдсон "Street woman fighter", "Street dance girls fighter" нь өндөр амжилт үзүүлсэн. Харин удаад эрэгтэй бүжигчдийн дунд зохион байгуулагдаж байгаагаараа олны анхаарлыг ихээхэн татаад байна.
З.Чингүүн нь 1997 онд Дарханд төрсөн. Түүний хувьд багадаа Орост сурч байсан. Оросоос Монголд ирээд Дарханы Герман Монголын хамтарсан сургуульд сурч байсан. З.Чингүүн нь Монгол хэлээс гадна дөрвөн хэлтэй. Англи, Герман, Орос, Солонгос хэлээр ярьдаг байна. Дуртай спорт нь сагсан бөмбөг. Бидний сайн мэдэхээр дуучин Ука, Цэцэ нарын 2019 онд хамтарсан “Гараад ир” дууны клипэнд тоглосон.
Өөрийн хүсэл сонирхлоороо 14 наснаасаа гудамжны бүжиг, хип хоп, Urban стайлын төрлөөр бүжиглэж эхэлсэн. Тэрбээр Солонгос улсад олон тэмцээн уралдаанд түрүүлж байсан төдийгүй бүжгийн багшаар ч ажиллаж байжээ.
Тэрбээр орон орны шилдэг 30 залуусаас шалгарч дэлхийн алдарт “Gillette” брендийн нүүр царай болж байсан. Түүний тоглосон реклам Америкийн Gillette брендийн Япон дахь албан ёсны дистрибьютерийн Youtube сувагт тавигдсанаас хойш захиалагч компанийн хамгийн богино хугацаанд хамгийн өндөр хандалт авсан сурталчилгаа болж болжээ.