Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Талийгаач реппер Orice буюу М.Алтан-Оргилп зориулж, 200 ширхэг мод тарих гэж буйгаа түүний ээж мэдэгдлээ.
Тэрбээр "Миний хүү Orice-н төрсөн өдөр тавдугаар сарын 10-нд болох тул хүүг минь танидаг мэддэг бүх хүмүүсийг үндэсний цэцэрлэгт хүрээлэнд 200 ширхэг мод тарих буяны үйлсэд нэгдээрэй" гэжээ.
Сануулахад, 2020 оны долоодугаар сарын 25-нд “Orice” нэрээр олонд танигдсан реппер М.Алтан-Оргил өндрөөс унаж, гэмтсэн байдалтай эмнэлэгт хүргэгдэн очсон байдаг. Улмаар Гэмтэл, согог судлалын үндэсний төвийн сэхээн амьдруулах тасагт тав хоног хэвтэн эмчлүүлж байгаад гэмтлээ даалгүй нас барсан юм.