Энэ жилийн Монгол хэл бичгийн шалгалтад 33138 шалгуулагч хамрагдсанаас 800 оноо авсан 45, босго оноондоо хүрээгүй 5000 шалгуулагч байгаа ба тэд тавдугаар сарын 7-нд буюу энэ бямба гарагт дахин шалгалт өгнө.
Монгол улсын Засгийн газрын 37-р тогтоолын дагуу их, дээд сургуульд элсэн суралцах шалгуулагч нь эх хэлний боловсролын чанар, хэрэглээ, иргэдийн харилцааны соёл, эх хэлний дархлааны түвшинг сайжруулах зорилготой “Монгол хэл бичгийн шалгалт”-д заавал хамрагдсан байх ёстой юм.
Уг шалгалтын босго оноо 400 байхаар тогтоогдсон ба эхний шалгалтад хамрагдаж чадаагүй болон босго оноонд хүрээгүй шалгуулагчдаас авах давтан шалгалтыг зохион байгуулж байгаа юм. Монгол хэл бичгийн шалгалтын суудлын хуваарь өчигдөр буюу 2022 оны тавдугаар сарын 01-ний өдөр гарчээ.
Эх сурвалж: Боловсролын үнэлгээний төв