Манай "Хөрөг" нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт бидний сайн мэдэх "Бид гурвын болзоо", "Аав", "Яллагч, зэрэг УСК-ны гол болон туслах дүр бүтээж сургуулиа төгссөн цагаасаа драмын соёлоор хүмүүжсэн “Reaction” продакшны жүжигчин, МУСТА Э.Тодгэрэл оролцлоо. Кино урлагт өөрийн өнгө төрхөө бүтээж яваа залуу жүжигчин Э.Тодгэрэлтэй сүүлийн үеийн уран бүтээл болон хувь хүн талаас нь ярилцлаа. Тэрбээр хүний бие организм юуг ч чадна. Өөрийн айдастаа авталгүйгээр ганц амьдрах амьдралдаа дотроо бодож буй зүйлээ зориглоод хийж үзээрэй гэж залуус дүү нартаа зөвлөлөө.
-Та өөрийгөө танилцуулахгүй юу?
Намайг Эрдэнэтуяа овогтой Тодгэрэл гэдэг, 34 настай. Жүжигчин мэргэжилтэй ийм залуу байна. Унаган хотынх. Дээрээ дөрвөн эгчтэй. Айлын бага хүү. Ерөөсөө л Амгалангийн хүүхэд. Бага нас Амгаланд өнгөрсөн. Одоо ч манай ээж, эгч нар Амгаланд амьдардаг. Эрдэнэ толгойд одоо манай ээж байгаа. Ерөөсөө л тэнд одоо хүртэл байж л байгаа.
-Багадаа ямар хүүхэд байсан бэ?
Ер нь маш дуугүй хүүхэд байсан. Арван жилдээ ч гэсэн нэг их тийм олон найз нөхөдтэй байгаагүй. Хийхээ хийчхээд л, хичээлээ хийчээд чимээгүй л сууж байна. Уйлсан ч чимээгүй том том нулимс гаргадаг байсан гэсэн.
-Оюутан байх хугацаандаа кинонд тоглож байв уу?
Би Сити их сургуулийг төгссөн. Оюутан байхдаа олны хэсэгт тоглоно. Киноны арын албанд ажиллаж ч юм сурна. Тэгээд тухайн үедээ бол кинонд тоглож байна даа, гоё байна даа гээд л дотроо баярлаад байгаа юм чинь. Сургуулиа төгсөөд Улсын Драмын Эрдмийн Театрт дагалдан жүжигчнээр театр студийн жүжигчин болж анх ороод яг тухайн үед төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар ахын Ромео Жульетта шинэчилсэн найруулгаар тавигдаад тэрэн дээр өнөөх Меркуцио дүр дээр оноогдсон.
-Оюутан байхдаа сургуулиа төгсөөд ийм дүрд тоглоно доо гээд боддог байсан уу? Анхны уран сайхны киноны дүр нь ямар дүр байсан бэ?
Би бодол биеллээ олдог гэдэгт итгэдэг. Хүүхдийн ордны драмын дугуйланд байхдаа хүртэл хичээлээ тарчхаад явж байхдаа би энэ улаан театрт заавал орно доо. Би нэг л өдөр орчихсон байх болно гэж бүр дотроо боддог байсан. Сургуулиа төгссөн залуу жүжигчин. Театрт ороод ч гэсэн театр студийн дагалдан жүжигчин байсан. Бид гурвын болзоо дэлгэцийн анхны дүр байсан. Одоо ч гэсэн бас хүмүүс энд тэнд энэ нөгөө гацаа Бороо мороо гэхээр гоё л байдаг юм.
-Ихэвчлэн ямар дүрийн санал ирдэг вэ?
Яахав дийлэнхдээ эсрэг дүрийн бол саналууд ирдэг. Бэлтгэл хийгээд төмөр өргөж эхэлснээс хойш царай, нүүр жаахан өргөн болсон юм уу даа. Харагдах байдал талаасаа эерэг болсон юм уу. Кино, теартын 5-6 санал ирэхэд хоёр нь эерэг дүр байсан. Ер нь бол тэгэхдээ уран бүтээлч хүн ерөөсөө эерэг, эсрэг гэлтгүй л бүх дүр дээр л тоглодог байх хэрэгтэй.
-Таны хайртай дүр?
Хийморь киноны Бадарчингийн дүрдээ хайртай. Уг нь ч тийм хайрлагдахаар дүр биш л дээ. Зарим хүмүүс манай хүүхдүүд хараад уйлсан гэх мэт сэтгэгдэл биччихсэн байсан. Бадарчин хүний дотоод сэтгэл зүй юу гэх юм, тэр бүх зүйл дээр илүү төвлөрч ажилласан. Надаас илүү их ажиллагаа, тэс өөр дүрийг шаардсан учраас тэр дүрдээ илүү их хайртай.
-Фитнессээр хичээллэхээс гадна өөр юу хийхээр төлөвлөж байна вэ?
Миний дотроо мөрөөдөж байгаа зүйл гэх юм бол би уулын спорт, шүхрийн спортоор хичээллэх гээд байгаа юм. “Тэрбумын хэрэг” УСК дээр би таван давхраас доороо онцгой байдлын аврах ангийн гудас дэвсэж байгаадшүхрээр үсэрсэн шүү дэ. Тэгээд Шинээ, Золоо хоёр бол үсэрч чадаагүй. Үзэж байгаа бол та хоёр бол хулчгар. Таван давхраас үсэрсэн, тэгээд гоё санагдаад байгаа юм чинь.
Нөгөө манай “Драм гурав” гээд нэг хамтлаг байсан шүү дээ. Манай Шинээ, Золоо найзуудтайгаа Macarena гээд дуулаад л бид гурав чинь бас нэлээн өвчигнөсөн. хамтлаг гээд л. Тэгээд бид гурвын бас хамгийн анхны уран бүтээл өөрсдөө яг бие дааж хийсэн “Тэрбумын хэрэг” гээд, ер нь хүний хамгийн анхны хийсэн болгон л хамгийн гоё.
-Амьдралдаа ямар зарчим баримталдаг вэ?
Баримталдаг зүйл гэх юм бол аль болох үнэн байхыг хичээдэг. Гэр бүл, мэргэжил бүх зүйлд үнэнээрээ байхыг хүсдэг. Уг нь бол яг бусад хүмүүстэй адилхан цалингаа авдаг, орлогогүй үедээ орлогогүй, мөнгө олох үедээ олно. Тэгээд ядрах үедээ ядарна. Яахав бидний амьдрал, уран бүтээл, бүх зүйл хүмүүсийн нүдэнд ил байдаг. Ер нь бүх зүйл дээр үнэн байх гэж хичээдэг. Тэгэхдээ энэ нь бол хэн нэгэнд таалагдах гэсэн үг биш, ерөөсөө л үнэн байх.
-АНУ руу явчхаад ирсэн. Хэр хугацаанд явсан бэ?
Би нэг хоёр сар явсан л даа. Очоод байж байх хугацаандаа ажил хийж үзсэн. Хана тааз тогтоогоод л эмульс будаад, паркет шахаад л, жорлонг тэр чигээр нь солиод ажил олгогч ахтайгаа ямар ч байсан өдөрт 3-4 айлын захиалгатай, засвартай. Авч байгаа цалин бол мэдээж сайхан. Яг тийм зүгээр эмзэглэл гэх юм уу, мэдрэмжүүд төрдөг л юм билээ. Би чинь уран бүтээлч хүн шүү дээ. Би яг ийм юм хийгээд бас явж байх хүн мөн үү? Яалт ч үгүй ерөөсөө эх нутаг, Монгол гэхдээ өгүүлэгддэг юм билээ. Би тийм олон сар жил байгаагүй л дээ. Хоёрхон сар болоход ерөөсөө л Монголдоо л байх юм байна. Эзэмшсэн мэргэжлээрээ хүнээс гуйхгүй, хүнд садаа болохгүй амьдрах ёстой юм байна даа л гэж бодсон.
-Залуучууддаа хандаж та өөрийнхөө зүгээс зөвлөгөө өгвөл?
Залуучуудаа хандаж хэлэхэд ерөөсөө л таны эцэг, эхээс заяасан, өвлөсөн энэ бие организм юм болгоныг хийж чадна. Яахав тэр зүйл дээрээ залуу хүмүүс жоохон айдаг юм болов уу гэж боддог. Энийг хийчих юм бол буруудчих юм болов уу, энийг хийчих юм бол зөвдчих юм болов уу? Ингээд хэлчих юм бол одоо энэ хүний дургүйг хүргэчих юм болов уу гээд ерөөсөө тийм зүйл битгий бод. Бид чинь нэг л амьдарна шүү дээ. Саяхан жишээлбэл сургуулиа төгсчихөөд хурдан ингээд л ажлын байран дээр гарах юмсан. Тийм насан дээрээ хурдан оччих юмсан гээд л бодож байсан. Тэгсэн чинь нэг мэдэхэд тэр лүү дөхчихсөн явж байна. Тэгэхээр ерөөсөө хүний амьдрал маш богинохон. Бид хэзээ үхэхээ мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр өөрт бодогдож байгаа энэ дотор бодогдож байгаа бүх зүйлийг зоригтой хийх нь чухал юм болов уу гэж залуучууддаа, дүү нартаа хэлэхээр байна.
-Дотроо боддог, бүтээхийг хүсдэг дүр бий юу?
Тэгэхээр яг миний дотроо мөрөөдөж байгаа дүр бол эмэгтэй дүрд тоглох. Эмэгтэй хүний дотоод гоо үзэсгэлэн гэдэг талаас нь ялгарахын аргагүйгээр яг бүр 100 хувь эмэгтэй хүн шиг харагдах тийм дүрд тоглох юмсан гэж бодогддог. Энэ нь бэлгийн чиг хандлага гэхээсээ илүү жүжигчний ур чадвары харуулсан байх болов уу гэж бодож байна.
-Аав, ээжийнхээ ачийг хариулна гэхээр бид дотроо их том бодоод л яваад байдаг. Гэтэл энэ нь маш энгийн санааг нь зовоохгүй байхаас л эхэлдэг юм байна?
Ээж хажууд байсан бол асуухгүй юу, хүү нь таны ачийг хариулсан уу гээд. Миний ээж дандаа л хэлдэг юм. Ээж минь жоохон бие муутай. Ээж нь хүүгийнхээ сургуулиа төгсөхийг үзэх болов уу гээд л дараа нь ээж нь хүүгийнхээ оюутан болоод их сургуулийн диплом аваад байж байхыг үзэх болов уу гээд л ажлын гараан дээр гараад гоё жүжигчин болоод ингээд байж байхад ээж нь үзэх болов уу гээд л тэгдэг юм. Тэгээд л одоог хүртэл инээж хэлдэг л дээ. Ээж нь бас их шуналтай байгаа шүү. Дахиад өшөө бүр цаашаа, цаашаа ингээд болохыг нь үзье гээд. Ерөөсөө л яг энэ Эрдэнэтуяа гээд нэрээрээ овоглуулж хийсэн кино жүжиг болгоны нээлт дээр жүжигчин Эрдэнэтуяагийн Тодгэрэл гээд л зарлуулахад ээжид гоё байдаг юм байна л даа. Миний ээж сэтгэл хөдлөл өндөртэй дандаа уйлчихна. Миний нэрийг гаргаж байгаа чинь л ээждээ маш том гавьяа. Чадлынхаа хэрээр өөрийгөө болгоод л явж байна. Энэ чинь л одоо ээжийнхээ ачийг хариулж байна гэнэ. Гэхдээ одоо ээжийнхээ ачийг ер нь бол маш томоор хариулах цаг нь бол болсон.
-Амьдарлаас авдаг хамгийн гоё мэдрэмж?
Надад авдаг хамгийн гоё мэдрэмж бол үзэгчдийн алга ташилт. Тэгэхээр тэр бүх хугацаанд нойр хоолоо хасан байж, тухайн өөрөөсөө тэс ондоо хүний дүрээр амьдарч, тэр хүний дүрээр үзэгчдэдээ мэндэлчхээд тэрнийхээ араас овгоо элүүлээд жүжигчин тэр гэж хэлүүлээд нэг нэгээрээ гарч ёслоод алга ташуулах мэдрэмж л ерөөсөө хамгийн гоё.
-Гэр бүл төлөвлөлтийн тухайд та өөрийнхөө байр сууийг хуваалцахгүй юу?
Жүжигчин хүн нууц амраг, эр нөхөр гээд янз бүрийн дүрд тоглоно. Тэр зүйл дээр маш их ойлгоцтой, хүлээж ханддаг, миний мэргэжлийг хүндэлж ойлгож харьцдаг тийм л хүн байх нь чухал. Ерөөсөө урлагийн хүний арыг маш тийм тэсвэр тэвчээртэй, ойлгодог хүн л ер нь авч явдаг гэж хэлдэг. Ерөөсөө л бие биедээ итгэж, ойлгох үндсэн амьдралын гол зүйл гэж боддог.
-Сүүлд ямар уран бүтээл дээр ажилласан бэ?
Ковидийн хөл хорио тавигдаад найруулагч И.Одончимэг эгч, Т.Бархүү ахын “Хайрыг битгий гомдоо” гээд олон ангит 16 ангит кинонд тоглосон. Одоо IP тв-р гараад эхэлчихсэн. Дөрвөн сарын 30-аас TV8 суваг телевизээр гарч эхэлж байгаа.
Яг хамгийн сүүлийн гэх юм бол миний болон одоо манай найз жүжигчин манай “Reaction” продакшны уран бүтээл Х.Цасчихэр бид хоёрын хамтарсан “Ghost” гээд horror detective жанрын УСК тавдугаар сарын 20-нд нээлтээ хийх гээд явж байгаа. Тэрний дараачаас бие дааж бас манай “Reaction” продакшн тайзны уран бүтээл хийх төлөвлөгөөтэй байгаа ганц нууц задлахад. Манай “Reaction” продакшн ерөөсөө одоо ингээд зогсохгүй. Бид залуу хүмүүс хийж бүтээх зүйл маш их бий.
-Ярилцсанд баярлалаа.