Дэлгэрэнгүйг дээрх нэвтрүүлгээс үзнэ үү!
Өрөг хэлэлцүүлэг хүнсний аюулгүй байдал эрүүл мэндэд нөлөөлөх нөлөөлөл агуулгын хүрээнд “Хүнсний зохистой хэрэглээ ба эрүүл мэнд” сэдвээр хэлэлцлээ.
Хэлэлцүүлгийн зочид:
• Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт
• Грандмед эмнэлгийн дотор, хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Ж.Дэлгэржаргал
• Хэрэглэгчийн төлөөлөл, жүжигчин Н.Баярмаа
Монголын хүлэмжийн фермер хөгжүүлэгчдийн нийгэмлэгийн тэргүүн Х.Алтанцацралт
• Ногоочид бүдүүн ногоо, нарийн ногоо гэж ярьдаг. Бүдүүн ногоо нь төмс, хүнсний ногоо. Зооринд хадгалаад өвөлжин идэж болдог ногоо. Нарийн ногоо нь ерөөсөө хадгалдаггүй. Шинээр нь хэрэглэж байж хүн хэрэгтэй шимт бодисоо авдаг. Бидний хэрэглэдэг импортоор орж ирж байгаа ногооны гарал үүсэл болон хаана, хэн, хэзээ, ямар бордоогоор бордсон, ямар ургамал хамгааллын бодис хэрэглэсэн, хэзээ хураасан, ямар тээврээр хэд хоног явсан гэх мэт мэдээлэл тодорхойгүй байдаг. Нарийн ногоо, жимс нь чанаж болгодоггүй, түүхийгээр нь шууд иддэг учраас гарал үүсэлгүй. Маш их технологи орчихсон, бизнес зорилгоор маш их хэмжээгээр богино хугацаанд ургуулсан зүйлсийг идсэнээр хорт хавдрын өвчин үүсдэг. Жилд 4000-4500 Монгол хүн хорт хавдраар нас барж байна гэсэн судалгаа байдаг.
• Монголд өвлийн хүлэмжийн аж ахуй өргөнөөр байгуулах хэрэгтэй. ДЭМБ хүн амын өвчлөл юунаас үүсч байгааг судлахад 80 хувь нь хоол хүнснээс байдгийг тогтоосон. Монголчууд жилийн дөрвөн улирал жимс, нарийн ногоог өөрсдөө тариалах хэрэгтэй. Төр засгийн дэмжлэгтэйгээр, бодлогоор зохицуулан аймаг, сум бүр өөрсдийн хүнсний хэрэглээний нарийн ногоог тариалах нь зүйтэй.
• Бид ногоогоо Улаанбаатраас 40 км зайд байрлах шувуун пабрикт тарьж байгаа. Өглөө хураагаад нэг цагийн дараа Номингийн лангуун дээр ирж байгаа. Импортын жимс ногоонд хадлагалалт тээвэрлэлтийн хугацааг уртасгах, хурдан муутгахгүй зорилготой химийн бодис шахдаг. Органик, ямар нэгэн химийн агууламжгүй тариалсан ногоо байгалийн ногоо шиг маш хурдан мууддаг. Жишээлбэл, бидний тариалсан, өнөөдөр өглөө хураагаад нэг цагийн дараа Номин сүлжээ дэлгүүрт өгсөн огурцы нэг хоногийн дараа хоёр үзүүрээс нь шингэн гараад, хэн ч авахааргүй гулдайсан зүйл буцаагддаг. Жимс, нарийн ногооны биеийн жингийн 80-90 хувь нь ус байдаг. Замд хэд хонож ирсэн, лангуун дээр дахиад хэд хоносон Хятад ногоо гялтганаад, жингээ алдахгүй байна гэдэг нь асуудал. Хүнсний бүтээгдэхүүн буух эзэнтэй, буцах хаягтай, гарал үүсэл нь тодорхой байх ёстой.
• Ургамлаар хооллодог маш олон төрлийн шавж хорхой байгаа. Цоорсон навчтай байвал хор цацаагүй, хорхой суугаад идчихсэн. Энэ органикын эхний шинж. Химийн бодис, ургамал хамгааллын бодисгүй ногоо, мах, сүү хэрэглэх боломж бидэнд байгаа. Үүнийгээ цааш нь хөгжүүлээд алт, нүүрс, зэсээсээ илүү хүнсээ экспортлох бүрэн боломжтой.
• Хүүхдүүддээ амьдрах арга, хүнсний ногоо, өөрийнхөө хүнсийг бэлтгэхэд сургах хэрэгтэй. Тэд дөрвөн хананы дунд утас маажаад юу ч сурахгүй байна. Ногоо тарих бол хүн бүр чадах ажил.
Грандмед эмнэлгийн дотор, хоол боловсруулах эрхтэн судлалын эмч Ж.Дэлгэржаргал
• Махаар уургаа нөхнө, гурил будаагаар нүүрс усаа нөхдөг. Бусад витамин, эрдэс бодис, минералиудаа хүнсний ногоогоор авдаг. Тэр дундаа ногоон төрлийн ногоонууд биед хэрэгтэй эрдэс бодис минериалуудаас гарсан ислэг өндөртэй байдаг. Улаан лооль бол маш гайхалтай өвөрмөц хүнсний бүтээгдэхүүн. Хүнсний ногоонд хамардаг боловч жимсний төрөлд бас ордог. Улаан лооль маш хүчтэй антиоксидантууд агуулж байдаг. Антиоксидант гэдэг нь бүх эд эсүүд хэвийн нөхөн төлжиж байх тогтолцоог хангаж байдаг биологийн өвөрмөц тогтолцоо. Бид эрүүл амьдрах, эд эрхтнээ хэвийн байлгахад улаан лоолийн нөлөө маш их.
• Улаан лоолийн ач холбогдол бол биеэс илүүдэл шингэнийг хөөдөг. Өөрөөр хэлбэр хаван хөөх үйлдэл үзүүлнэ. Мөн улаан лооль тосыг хайлуулдаг. Цусан дахь хлострины хэмжээг бууруулж, сайн өөх тосыг ялгаруулдаг. Хүний биед сайн өөх тос их байх тусмаа муу өөх тосны хэмжээ буурдаг. Сайн өөх тос, муу өөх тос, хлострин нь зүрх судасны өвчин үүсгэдэг. A, C, E, B-ийн төрлийн витаминууд энэ бүх өндөр анти-оксидантууд дээрээс нь цайр, селен, иод гэх мэт олон төрлийн эрдэс бодисуудыг агуулдаг. Антиоксидант, минерал, эрдэс бодис нийлээд бие махбодыг хоргүйжүүлж цэвэрлэж, бүх эд эсийн нөхөн төлжилтийг идэвхжүүлснээр бодисын солилцоог сайжруулдаг.
• Эрүүл амьдралын хэв маяг гэдэг нь зохистой харьцаа. Уураг, нүүрс ус, гурил будаа, хүнсний ногоо бусад эрдэс бодис минерал, антиоксидант буюу биеийг хоргүйжүүлдэг, хэрэгтэй бодисуудыг агуулдаг хүнсний ногоо, өөх тос зэргийг зохистой харьцаагаар хэрэглэх.
• Эрүүл хооллолт өглөөний цайнаас эхэлнэ. Өдрийн гурав, зургаан хооллолтыг зөв хооллолт гэдэг. Өглөөний цайгаа ууна, өдөр, оройн хоол иднэ. Бага үдийн үед бид хөнгөн зуушаар хооллоно. Нэг таваг хоолны дөрөвний нэг нь мах буюу уураг. Тал нь ногоо байх ёстой. Ногоо дундаа ногоон төрлийн ногоо.
• Нийгэм, эдийн засгийн байдлын нөлөөгөөр хүн бүр шинэ ногоо үнэтэй супермаркетаас авах боломжгүй. Тиймээс бид хамгийн түрүүнд нэмэлт бүтээгдэхүүн буюу витаминаар орлуулдаг. Бидний эрүүл байх, дархлаагаа дэмжих гол үндэс бол C, D,E, гэдэсний бактериа хэвийн байлгах. Витамин C дархлаа дэмждэг, D дархлаа дэмждэг, цэвэршилтийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг, A витамин нүдний хараа сайжруулдаг, кальци яс бэхжүүлж, ясны солилцоонд оролцдог гэх мэт бүх амин дэм витамин өөр өөрийн давуу талтай. Хоол хүнс нарийн гэдсэнд шимэгдээд бүдүүн гэдсээрээ ялгардаг учраас бүдүүн гэдэсний бактериа хэвийн байлгавал өтгөн хаталтаас сэргийлвэл бие эрүүл, цэвэр байна гэж ойлгодог. Бид хоол хүнсээрээ бие махбодио цэвэрлэх, хамгаалах, тэжээх, услах үйлдлийг үзүүлдэг.
• Бид өдөр бүр ногоогоо шинээр нь авч чадахгүй, лангуун дээр олон хоночихдог. Хүнсний бүтээгдэхүүнээ шинээр нь аваад тодорхой градуст нь зөв хөлдөөж чадвал хөлдөөсөн байдлаар хэрэглэж болно. Мөн ихэнх төрлийн ногоон ногоо, жимс жимсгэнэ, эрдэс бодисыг авахдаа цэвэр шүүсээр нь гаргаад уувал биед хурдан шимэгдэнэ, илүү үр дүнтэй байдаг.
Хэрэглэгчийн төлөөлөл, жүжигчин Н.Баярмаа
• Манай гэр бүлийн хувьд авах зүйлс маш тодорхой байдаг. Чихэр, шоколад хэрэглэхгүй эсвэл жимс ногоогоо ингэж зохицуулна гээл тодорхойлчихдог. Тиймээс дэлгүүр хэсэхэд ч амархан болсон. Бүгд гэртээ ямар хүнс авахаа мэддэг. Жигд хооллолтоор хооллохыг их хичээдэг. Ээж аавууд өөрсдөө юу дуртайгаа идчихээд, хүүхдүүддээ өндөр шаардлага тавих нь шударга бус санагддаг. Гэр бүлээрээ нэг хэмнэлд амьдрах нь чухал.
• Хүнсээ сонгохдоо нэлээн хянуур ханддаг. Шууд сэтгэл хөдлөлөөр авдаггүй. Эхлээд сонирхож авч хэрэглэж үзээд, цааш нь Google-ээс харж судлаад, дажгүй баталгаатай юм шиг байна, цаашдаа хэрэглэж байя гэх мэт хоол хүнсэндээ нямбай хандахыг хичээдэг.
• Бүх талд хүн зөв байх ёстой. Хүн өөрт тохирох амьдралын жороо, тэнцвэртэй байдлаа, жигд хооллолтоо олох хэрэгтэй. Түүндээ гэр бүлээрээ үнэнч байвал, гэр бүлээрээ эрүүл саруул, сайхан байх боломжтой. Би ч гэр бүлдээ энэ зарчмыг баримталдаг. Нэг л дэглэмээр, хооллолтын хувьд хэт хатуу биш, хэт хүнд биш ерөнхийдөө жигд хооллох зарчим баримталдаг.