Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Хуулийн байгууллагаас УИХ-ын нэр бүхий дөрвөн гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлж, шалгах хүсэлтээ УИХ-ын даргад хүргүүлсэн. Энэ хүрээнд УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж, хамгийн эхэнд дөрвөн гишүүний асуудлыг хэлэлцэх хуультай юм.
Энэ талаар УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны гишүүн, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ "Прокурорын саналыг тав хоногийн дотор хэлэлцэх ёстой. Энэ дагуу Халдашгүй байдлын дэд хороо хуралдах байх гэж бодож байна. УИХ яаралтай хэлэлцэх ёстой. Ямар нэгэн асуудалд холбогдсон гишүүд хуулийн байгуулладаг шалгуулж, үнэн зөвөө тогтоолгох хэрэгтэй. Одоогоор ирсэн бичгийг нь хараагүй байна. Хэвлэлээс өөр мэдээлэлгүй байна" хэмээн байр сууриа илэрхийлэв.