Нийслэлд багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгино орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 2-4 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарах тул болзошгүй түймэр болон шар усны үерээс сэрэмжтэй байхыг анхааруулж байна.
Нутгийн өмнөд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна.
Салхи ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Шөнөдөө Дархадын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Эг, Үүр голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор 6-11 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0-5 градус дулаан.
Бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон, Сэлэнгийн сав газраар 15-20 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
2022 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 18-НААС 22-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ
Энэ сарын 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 21-нд нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи дөрөвдүгээр сарын 19-нд Алтайн салбар уулс болон говь, талын нутгаар, 20-нд нутгийн зарим газраар, 21-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Дархадын хотгор, Завхан, Идэр, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 5-10 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 1-6 градус хүйтэн, өдөртөө 9-14 градус дулаан.
Говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 градус, өдөртөө 19-24 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 градус хүйтнээс 4 градус дулаан, өдөртөө 14-19 градус дулаан байна.
Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР