Э.Саруултөгс: Б.Энxбаярын xүнд xэрэг тоxдог явдал нь xэрээс xэтэрлээ
Өнөөдөр С.Эрдэнэ Корпорейт зочид буудалд ҮБХ-ийн хурал гэх хууль зөрчсөн арга хэмжээ зохион байгуулж байна. Учир нь 21 аймгийн ҮБХ нарын 91,7 хувь нь тус хуралд оролцоогүй. Нийслэлийн 9 дүүргийн 148 ҮБХ-ийн гишүүдийн 134 нь С.Эрдэнийн хуралд оролцоогүй байна. Ирц нь бүрдээгүй учраас С.Эрдэнэ цахимаар ийнхүү хуурамчаар ирц бүрдүүлэн ҮБХ нар оролцож буй мэтээр хууль зөрчсөн үйл ажиллагаа явуулж байна. Б.Бейсен гишүүн болон хуурамчаар зөвшөөрөлгүйгээр тэдний нэрийг ашиглан цахимаар хуралд оролцсон мэт харуулсан залилангийн энэ үйл ажиллагааг Ардчилсан нам хуулийн байгууллагаар шалгуулахаа өнөөдөр мэдэгдлээ.