Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Өвөрхангай аймагт цасан шуурганы үеэр мал хариулж яваад гурван иргэн сураггүй болжээ.
Тодруулбал, тус аймгийн Тарагт сумын Алтантал багийн “Хадатын-Эх зүлэгт” гэдэг газар мал хариулж явсан гурван хүн (хоёр нь мотоциклоор, нэг нь явганаар) сураггүй болсон тухай дуудлагыг гуравдугаар сарын 14-ний өдрийн 22:40 цагт хүлээн авсан байна.
Улмаар аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км зам туулан 03:55 цагт очиж, туслах малчдыг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж эхэлжээ. Тухайн газарт 5-7 м/с хүчтэй цасан шуурга шуурсан байна.
Эх сурвалж: ОБЕГ