Улаанбаатарт шөнөдөө үүлэрхэг, цас орно. Өдөртөө үүл багасна, хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 7-9 градус, бусад хэсгээр 4-6 градус хүйтэн, өдөртөө 2-4 градус дулаан байна.
Малчид, иргэд, тээвэрчидийн анхааралд:
Өнөө шөнө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурахыг онцгойлон анхааруулж байна.
Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө төв болон говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр нойтон цас, цас орж зөөлөн цасан шуурга шуурна.
Салхи шөнөдөө говь болон зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос, өдөртөө нийт нутгаар хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
Ихэнх нутгаар хүйтэрч шөнөдөө Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Тэрэлж голын хөндийгөөр 9-14 градус хүйтэн, говийн бүс нутаг болон Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх гол орчимоор гурван градус хүйтнээс хоёр градус дулаан, бусад нутгаар 4-9 градус хүйтэн, өдөртөө Дархадын хотгор болон Хангайн уулархаг нутгаар 0-5 градус хүйтэн, Увс нуур болон Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 0-5 градус, Алтайн өвөр говиор 8-13 градус, бусад нутгаар 5-10 градус дулаан байна.
Эх сурвалж: УЦУОШГ