Иргэд шударга ёс, тэгш эрхийг төрөөс шаардаж, үнийн өсөлтийг эсэргүүцэн хоёр өдрийн өмнөөс төв талбайд жагссан. Өнөөдрийн жагсаалд ирсэн залуус долоон шаардлагыг ЗАСГИЙН ГАЗАРТ хүргүүллээ.
Үүнд:
1. Үнийн өсөлт дээр Засгийн газар арга хэмжээ аваач ээ!
2. Цалингаа нэмье
3. Татварын дарамтаа хэмжээ хязгаартай нэмээч ээ!
4. Үндсэн хуулийн дээр гарсан ковидийн үеийн зөрчлийн хуулиа өөрчил
5. Цэцэрлэгийн хүүхдүүдийг сугалаа сугалуулдгаа болиулмаар байна
6. УИХ гишүүд, иргэд хоорондоо хуулийн хувьд эрх тэгш баймаар байна
7. Эрүүгийн хуулийн 22.1-н гэх заалт буюу авлига албан тушаалын хэрэгт оногдуулж байгаа ял шийтгэлийн бодлогыг өөрчлөөч ээ!
Дээрх шаардлагад хэвлэл мэдээлэл, сошиалаар дамжуулан хурдан хариу өгч гарц шийдвэр гаргахыг шаардаж байна. Хэрэв энэ мэдэгдэлд хариу өгөхгүй бол , зоригтой шийдвэр гаргахгүй бол залуус тэмцсээр байх болно гэж бичжээ.
Шаардлагын хариуд хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар “Шаардлагын талаар ерөнхий сайдад танилцуулна. Бид маргааш хэвлэл мэдээллийн байгууллагуудаар ямар арга хэмжээ авч байгаа талаар хариу өгнө. Засгийн газар хуралдаж та бүхэнд хариу өгнө” гэлээ.