Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Төв талбайд "Монголдоо сайхан амьдаръя" жагсаал үргэлжилж байна. Жагсаалд оролцож буй иргэд шударга ёс, тэгш эрхийг төрөөс шаардаж, үнийн өсөлтийг эсэргүүцэн жагсаж байгаа юм. Тэд долоон шаардлага Засгийн газарт хүргүүлснийг Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хүлээн авлаа. Тэрээр, "Шаардлагыг хүлээн авлаа, би үүнийг Ерөнхий сайдад өгнө, танилцуулна. Засгийн газар шаардлагын дагуу хуралдах байх" гэсэн юм.
Жагсаалын аюулгүй байдлыг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн алба хаагчид ханган ажиллаж буй аж. Өнөөдөр их үдэд эхэлсэн жагсаалд иргэд нэмэгдэн ирсээр байна.