Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Ховд аймгийн Мянгад суманд барьсан 10 мегаваттын хүчин чадалтай "Ховд нар" нарны цахилгаан станцыг хүчдэлд залгаснаар эрчим хүч хуримтлуулж эхэллээ.
Ингэснээр баруун бүсийн эрчим хүчний системд цахилгаан нийлүүлэх боломжтой болж байна. Төслийг Дэлхийн банкны хөнгөлөлттэй зээл болон Цаг уурын өөрчлөлтийн сангийн буцалтгүй тусламжаар санхүүжүүлжээ.
Станц ашиглалтад орсноор 10 мянган айл, өрхийг эрчим хүчээр хангах боломжтой болно гэдгийг Эрчим хүчний яам мэдээлж байсан юм.