Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын дарга Г.Занданшатарт Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүсэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төсөл өргөн барьж байна.
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Хөрш ОХУ болон Украин улсын хооронд хурцадмал байдал үүссэнтэй холбоотойгоор эдийн засгийн байдалд нөлөөлж, шатахуун, өргөн хэрэглээний бараан бүтээгдэхүүний үнэ өсөж байна. Дэлхийн банкны тооцооллоор олон улсад шатахууны үнэ дунджаар 64-70 хүртэлх хувиар, сүүлийн 10 хоногт улаан буудайн үнэ 45-50 гаруй хувиар өслөө. Улмаар мах, махан бүтээгдэхүүний үнэ өсөх магадлал нэмэгдэж, бүтээгдэхүүний хомсдол үүссэнээс дэлхийд 8-13 сая орчим хүн өлсгөлөнд нэрвэгдэх нөхцөл байдал үүссэн хэмээн үзэж байна.
Тиймээс Монгол Улсын Засгийн газраас Олон улсын хурцадмал байдал, зэвсэгт мөргөлдөөнөөс үүссэн гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний хангамж нийлүүлэлтийн хомсдол, сөрөг нөлөөллийг бууруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх тухай хуулийг батлах шаардлагатай хэмээн үзэж Засгийн газраас төсөл өргөн барьж байна. Бид энэхүү асуудалд цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлагатай.
Хууль батлагдсанаар дараах үр дүн гарна хэмээн Засгийн газар үзэж буй.
- Мах, гурил, газрын тосны хангамж болон бусад хангамжийг тогтвортой байлгах зорилгоор хөнгөлөлттэй зээлийг ААН-үүдэд олгох, шаардлагатай хүүгийн татаасыг олгох, үнэт цаас, баталгаа гаргах, гаалийн албан татвар болон бусад зүйлсэд зохицуулалт хийх
- Засгийн газраас Монголбанканд валютын нөөц бүрдүүлж, мөнгө, сангийн бодлогыг уялдуулж, зарим нэр төрлийн барааны импортын зохицуулалтыг ЗГ түр хийх
- Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэхийн тулд Монголбанкнаас алт олбоглогч ААН-үүдэд эргэлтийн хөрөнгийн болон урьдчилгаа төлбөрийн санхүүжилтийг олгож, Лондоны метал бирж дээр 5 хувийн нэмэгдэлтэйгээр гадаад дотоодын зах зээлээс алт худалдан авах зохицуулалт хийх" гэлээ.