Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумаас ОХУ-ын Хиагт болон Улаан-Үд хот руу өнөөдрөөс өдөр бүр зорчигч тээврийн автобус явж эхэлсэн тухай Зам, тээвэр хөгжлийн яамнаас мэдээллээ.
ОХУ руу зорчих иргэд болон жолооч нар сүүлийн 48 цагийн дотор хийлгэсэн PCR шинжилгээний хариутай тохиолдолд улсын хилээр саадгүй нэвтрэх юм байна.
Зорчигч тээврийн автобусны тасалбарын үнэ Сүхбаатар сумаас Хиагт хот хүртэл 18 мянган төгрөг, Сүхбаатар сумаас Улаан-Үд хүртэл 40 мянган төгрөг байна.
2022 оны гуравдугаар сарын 30-нд Монгол, ОХУ-ын авто замын бүх боомтоор иргэд харилцан зорчих хөдөлгөөн нээгдсэн билээ.