Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Нийслэлд өчигдөр 322 иргэн коронавируст халдварын эсрэг вакцин хийлгэжээ.
Тодруулбал,
- I тунд 10,
- II тунд 25,
- III тунд 175,
- IV тунд 112 хүн хамрагдсан байна.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн зорилтот хүн амын I тунгийн хамралт 75.2 хувь, II тунгийн хамралт 72.1 хувь, III тунгийн хамралт 53.4 хувь, нэмэлт IV тунгийн хамрагдалт 6.4 хувь байна. Зорилтот бүлгийн буюу 3,039 (25.5 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68.759 (77.4 хувь), 16-17 насны 27.089 (79.9 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагдаад байна.
Улаанбаатар хотод өнөөдөр буюу гуравдугаар сарын 23-нд суурин 35 цэгт 35 багийн 142 эмч, ажилтан ажиллаж коронавирусийн эсрэг вакцин хийнэ.
Эдгээр цэг 09:00-17:00 цаг хүртэл ажиллах бөгөөд иргэд өөрт ойр байрлах аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой.