Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Гуравдугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэрт “Хүслийн өргөө” хотхоны гадна “хүн нас барсан байна” гэх дуудлага мэдээлэл цагдаагийн газарт өглөөний 08 цаг 23 минутад иржээ.
Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Дэлгэрхангай “Хэргийн шалгалтын эхний байдлаар зогсоолын маргаанаас үүдэлтэйгээр 57 настай иргэнийг 38 настай иргэн маргалдаж, улмаар хоолойг нь боон, зодож хөнөөсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоосон” гэлээ.
Одоогоор хэрэг үйлдсэн иргэнийг БЗД дахь цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.
Иргэд та бүхнийг уур бухимдлаа хянаж, аливаа асуудлыг арга эвээр олохыг анхааруулан сэрэмжлүүлж байна.