"Капитал банк" ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн өнгөрсөн гурван жилийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлын талаар мэдээлэл хийж байна.
Банкны эрх хүлээн авагч Т.Дэлгэрхүү "Банкийг татан буулгахад үндсэн гурван ажил бий. Зээл авлага төлүүлэх, банкны хөрөнгийг дуудлага худалдаагаар борлуулах, үүнээс олсон орлогоор өр төлбөр барагдуулна.
Капитал банкийг татан буулгахад банкан дахь мөнгөн хадгаламжийн даатгалын тухай хуулийг амжилттай хэрэгжүүлсэн. Ингээд 20 сая хүртэлх төгрөгийн барагдуулалтын хувьд 352,135 харилцагчид 44.5 тэрбум төгрөгийг барагдуулсан. Даатгагдаагүй буюу бусад хадгаламж эзэмшигчдийн хохирлыг барагдуулсан.
Өнөөдрийн байдлаар 353,134 давхардсан тооны харилцагчийн 238.8 тэрбум төгрөгийн өр төлбөр, иргэн хуулийн этгээдийн харилцах хадгаламжийн 99.9 хувийнх нь хохирлыг бүрэн барагдуулсан.
Уг банканд эрх хүлээн авагч томилогдон очиход 203.1 тэрбум хөрөнгийг бүртгэлийн дүнтэй байсан. Тус банкны хөрөнгийн үнэлгээг хөндлөнгийн байгууллагаар хоёр удаа шалгуулсан" гэлээ.