Т.Даваадалай: Автомашины импортыг хязгаарлаагүй
Оюутан цэрэг хөтөлбөрийн бүртгэлийг энэ жил “Е-Mongolia” цахим систем ашиглан явуулахаар болсон байна. Оюутнууд гуравдугаар сарын 1-нээс 10-ны өдрүүдэд цахим системд нэвтэрч цэргийн албанд бүртгүүлнэ.
Энэ он гарсаар “E-Mongolia” системд төрийн 60 байгууллагын 624 үйлчилгээг оруулаад байна. Давхардсан тоогоор 8,5 сая гаруй үйлчилгээ үзүүлсэн гэж мэдээллээ.
Батлан хамгаалах яам өнгөрсөн сард цэргийн бүртгэлийг зохион байгуулж, улсын хэмжээнд нийт 100,000 гаруй иргэн бүртгэлээ хийлгэжээ. Бүртгэл үр дүнтэй болсон учир ийнхүү дараагийн бүртгэлийг уг ситтемээр эхлүүлж байгаа юм байна.