Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Б.Бямбадорж нийслэлийн шуурхай зөвлөгөөнөөр дараах мэдээллийг өгөв.
-Засгийн газраас Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийг улбар шар түвшнээс шар түвшин рүү шилжүүлэх шийдвэрийг энэ сарын 14-нд гаргав. Өдөр тутмын хэвийн амьдралд шилжсэн хэдий ч халдвар хамгааллын дэглэмээ барих, амны хаалтыг тогтмол зүүхийг анхааруулж байна.
Энэ сарын 18-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад коронавируст халдварын тоо нийслэлийн хэмжээнд 37, шинжилгээний эерэг тохиолдол 8.5 хувиар, халдварын шалтгаантай нас баралт 50 хувиар буурсан.
Томуу, томуу төст өвчний дэгдэлт их байна. Эмнэлгүүдийн эрчимт эмчилгээний тасагт хатгалгааны улмаас эмчлүүлэгсдийн дунд хүүхэд олон байна. Томуугийн улмаас эмнэлгүүдийн ор ашиглалт 90-93 хувьтай байна. Түргэн тусламжийн дуудлага 6 хувиар буурсан ч хүүхэд өвдсөн гэх дуудлага 1.9 хувиар нэмэгдсэн. Тиймээс хүүхдийн нэмэлт амбулатори ажиллуулсаар байна гэв.
Тэрээр коронавирусийн халдвар бууруулахад хамгийн үр дүнтэй арга дархлаажуулалт учраас цаашид байгууллага, салбарын түвшинд анхаарч ажиллахыг санууллаа.