Голомт банк 2024 оны “Онцлох ТоС Банк”-аар шалгарлаа
Тел Авивын Их дуулгын хоёр дахь өдрийн барилдаанууд өчигдөр/2022.02.18/ боллоо. Эрэгтэйчүүдийн хоёр жинд манай гурван тамирчин өрсөлдөв.
Эрэгтэйчүүдийн -73 кг
- Г.Одбаяр эхний тойрогтоо Францын Лука Отманед ялагдаж, тэмцээнээ өндөрлүүлжээ.
- Л.Анхзаяа эхний тойрогтоо Грекийн Михаил Цутлашвилиг ялсан ч удаах тойрогтоо Италийн Жованни Эспоситод ялагджээ.
Эрэгтэйчүүдийн -81 кг
- Б.Эрдэнэбаяр эхний тойрогтоо Гүржийн Леван Гугаваг ялсан ч удаах тойрогтоо Израилийн Саги Мукид ялагджээ.
Өнөөдөр эрэгтэйчүүдийн -100 кг-д Б.Гончигсүрэн, О.Хангал, +100 кг-д Э.Мөнхжаргал, эмэгтэйчүүдийн +78 кг-д А.Адъяасүрэн нар өрсөлдөнө. Эхний өдөр Б.Цогт-Очир, Б.Баасанхүү, Г.Хэрлэн нар хүрэл медаль хүртэж, Монгол Улс багийн дүнгээр14-р байрт явж байгаа бол Франц гурван алт, гурван хүрэл медальтай хүснэгтийг тэргүүлж явна.