Н.Номтойбаяр: Ц.Даваасүрэн төсвийн байнгын xорооны дарга xэвээр байвал өөрчлөлт гараxгүй
Барилга, хот байгуулалтын яамны 5 тусгай зөвшөөрөл цахимжиж, e-Mongolia платформд нэгтгэгдлээ. Тодруулбал,
- Барилга, байгууламжийн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөл
- Барилгын ажил гүйцэтгэх тусгай зөвшөөрөл
- Барилгын материалын үйлдвэрлэл эрхлэх тусгай зөвшөөрөл
- Хот байгуулалтын баримт бичиг боловсруулах мэргэжлийн эрх
- Өргөх байгууламж, түүний эд ангийн үйлдвэрлэл угсралт засвар үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрөл зэрэг үйлчилгээг цахимаар авах боломжтой болсон байна.
Дээрх тусгай зөвшөөршлийг авахын тулд:
- www.e-mongolia.mn сайтад нэвтрэх
- Үйлчилгээ гэсэн цэс дээр дарах
- Бизнес эрхлэлт гэсэн үйлчилгээг сонгох
- Барилга, дэд бүтэц, эрчим хүч гэсэн дэд үйлчилгээг сонгоно.
Ингэснээр төрийн цахим үйлчилгээний нэгдсэн систем “e-Mongolia” -д төрийн 60 байгууллагын 611 үйлчилгээг нэгтгэгдээд байгаа юм. “e-Mongolia” нь энэ 2022 онд төрийн 100 байгууллагын 1000 гаруй үйлчилгээг цахимжуулахын зэрэгцээ 21 аймгийн нутгийн захиргааны 1200 үйлчилгээг цахимжуулахаар ажиллаж байна.