Сурталчилгаа
“Balabala” нь хамгийн эрэлттэй, Азийн зах зээлд тэргүүлэгч брэнд юм. Хүүхдийн биеийн онцлог, хөдөлгөөн зэрэгт тохирсон шинжлэх ухаанд суурилан бараагаа бүтээдгээрээ алдартай. “Balabala” брэндийн Монгол дахь албан ёсны эрхтэй “Грийн Амиго” ХХК–ны гүйцэтгэх захирал Ц.Эрдэнэсүрэнтэй ярилцлаа.
–Сайн байна уу? Та компанийнхаа тухай товч танилцуулаач?
-Манай “Грийн Амиго” ХХК “БалаБала” брэндийг 2019 оны 04 сарын 30-нд албан ёсоор Монгол улсад нээж байсан. Нээсэн даруйдаа хүүхдүүдийн биед эвтэйхэн, хөдөлгөөний онцлогт тохирсон гэдгээрээ танигдсан учраас үйл ажиллагаагаа өргөжүүлж одоогийн байдлаар нийслэл хотод дөрвөн салбар, Эрдэнэт хотод гэрээт салбартайгаар гурав дахь жилдээ ажиллаж байна.
-Таны бизнесээ удирдах гол зарчим юу вэ?
–Франчайз бизнесийн төрөл бол нэг талаасаа багийн спорттой төстэй юм болов уу гэж хардаг. Ганцаараа хэчнээн өндөр ур чадвартай байсан ч багийн бусад гишүүдийн дэмжлэг зайлшгүй хэрэгтэй болно. Манай Монголын нөхцөлд жижиг болон дунд хэмжээний бизнесүүдийн хувьд бүхий л үйл ажиллагаа нь нэг хүнээс, ганц захирлаасаа тухайн бизнес шууд хамаарах нь элбэг байгаа юм шиг санагддаг. Миний хувьд байгууллагын дотоод соёл, хүний нөөцийн удирдлага хувь хүний хөгжил, багийн ажиллагаа тал дээр анхаарч ажиллахыг хүсдэг. Манай “БалаБала” хүүхдийн хувцасны брэнд гэдэг утгаараа илүү судалгаа, ажиглалт, харьцуулалт их шаарддагаас гадна Монгол хүүхдийн биеийн онцлогт таарсан сонголтыг сонгон ирүүлдэг.
–Таны хийж хэрэгжүүлж байгаа ажил, 2022 оны төлөвлөгөө юу вэ?
–Бид 2022 онд хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөгөө боловсруулан гаргасан байгаа. Хамгийн эхний ажил мэдээж бид Мишээл Сити төслийн дэд төв Little Venice брэндийн их дэлгүүрт өөрийн салбарыг нээхээр ажиллаж байна. Манай БалаБала брэнд Олон улсад жил болгон маш өргөн хэмжээний BalaBala fashion Week зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн арга хэмжээг Монгол улсад хийх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хэрвээ хугацаа нь товлогдоод ямар нэгэн хорио цээртэй үе таарахгүй бол Монголын хүүхдийн хувцасны брэнд дунд нэлээн шинэлэг сайхан шоу хийх, бяцхан хүүхдүүд маань гол дүр нь байж оролцох болно. Мөн ажилтнуудынхаа хөгжил тал дээр илүү анхааран ажиллах гээд олон төлөвлөсөн ажил байна.
–BalaBala брэнд яагаад Little Venice брэндийн их дэлгүүрт байх ёстой гэж харж байна вэ?
–Мишээл Сити төсөл нь үнэхээр “цогц” үйлчилгээний сайхан бүтээн байгуулалт болж байгаад баяртай байна. Ийм том бүтээн байгуулалт хийж байгаа байгууллага хамт олонд нь амжилт хүсмээр байна. Гадаадын улс орноор явж байхад хэзээ Монголд нэг хийгдэх бол, байгуулагдах бол гэсэн олон сайхан үйлчилгээний болон хүүхэд залуучуудын цагаа боловсон сайхан өнгөрөөж байдаг бүтээн байгуулалтууд байдагт битүүхэндээ атаархдаг байлаа. Монгол улсад ийм цогц үйлчилгээг хангасан цогцолбор байгуулагдах гэж байгааг сонсоод тэдний нэг байхыг хүссэн. Мишээл Сити өдрөөс өдөрт их хотын хүн бүрийн очих дуртай газар болж байна. Хоолны гудам, Ногоон байгууламж, Бизнесийн гурван тауэр, зочид буудал, хөшөө дурсгалт газар зэрэг олон төв нэг төвд төвлөрснөөр хүний урсгал өндөр байна. Бизнес эрхлэгч бидэнд хүний хөлийн урсгал хамгийн чухал. Тиймээс BalaBala брэнд ч тэнд заавал байх ёстой гэж бодож салбараа нээж байна.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 20-р хороо, Мишээл Сити төсөл, SHOWROOM
Утас: 7505-7788
Мишээл Сити: https://www.facebook.com/misheelcomplex
Little Venice shopping mall: https://www.facebook.com/LittleVeniceShoppingMall
BALABALA брэнд: https://www.balabala.mn/ , https://www.facebook.com/balabalamongolia