Үндэсний статистикийн хороо Олон улсын хөдөлмөрийн байгууллагатай хамтран анх удаа Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгааг 2022 оны эхний хагас жилд зохион байгуулахаар бэлтгэл хангаж байна.
Бэлтгэл ажлын хүрээнд “Албадан хөдөлмөр эрхлэлтийн судалгаа"-ны зорилго болон асуулгын маягтын төслийг техникийн ажлын хэсгийн гишүүдэд танилцуулж, хэлэлцүүлэх зорилго бүхий цахим семинар зохион байгуулжээ.
Судалгаагаар албадан хөдөлмөр эрхлэлтийн шинж чанар, тархалтыг газар зүйн байршил, хүн ам зүйн үзүүлэлтүүд, ажлын орчин нөхцөл, цалин хөлсний хэлбэр, хэмжээ болон бусад үзүүлэлтүүдээр тооцох юм. Мөн албадлагын хэрэгслүүдийг ажлын орчин болон ажилд авах явцад ашигласан эсэхийг тодруулж, хүн амын ямар бүлэгт албадан хөдөлмөр байгааг судлах юм.