Сар шинийн амралтын өдрүүдэд удаан уулзаагүй ураг садан, найз нөхөд гэр бүлээрээ амарч, зугаалж, алжаалаа тайлж, зугаацаж, хөгжилдөх боломж зөндөө байна. Өвлийн улиралд зугаацах ганц боломж нь кино үзэж, нэг газар суух биш юм. Ууланд авирч, нохой чаргатай аялал хийх зэргээр өдрийг үр дүнтэй өнгөрөөх олон арга бий. Тэгвэл гэр бүлээрээ, найз нөхдөөрөө, ажлын хамт олноороо амралтын өдрүүдийг зугаатай өнгөрөөх боломжтой газруудыг танилцуулж байна.
Нохой чаргатай аялал:
Өвлийн улиралд л үзэж, зугаацах боломж бол нохой чаргатай аялал. Нийслэлээс холгүй хэд хэдэн газарт нохой чарганы аялал хийдэг. Үүний нэг нь магадгүй Болорын агуй үзэх аялал байж болох юм. Улаанбаатарын Байгалын түүхийн музейд хадгалагдаж буй утаат болор, усан болорын дээжүүд нь Болорын агуйгаас олдсон олдворууд байдаг. Нохой чаргаар энэ аяллаар голын эрэг дагасан мод хадтай уулын сүрлэг үзэмж, сэнгэнэсэн агаар, уур савссан голын халгиа гээд өвлийн байгалийг тольдох боломжтой. Нохой чарганы аялал зохион байгуулдаг олон газар байдаг. Ихэнх аяллын газрууд тусгайлан аяллын хөтөлбөртэй байдаг. Жишээлбэл, нохой чарганы аяллын дараа Монгол гэрт халуун хоол цайгаар зочлуулж, уулын бэл хөндийгөөр хунгарласан цасаар хөгжөөнт тоглоом тоглож наадан амралтын өдрөө хөгжилтэй сайхан өнгөрүүлэх боломжтой.
Тайгын аялал:
Монгол орны хойд цэгт байрлах Хөвсгөл аймгийн Дархадын хотгор бол өвөл аялал жуучлалаар зорчиход тун үзэсгэлэнтэй, нуугдсан олон гайхалтай байгалийн тогтоц байдаг. Монголын хамгийн олон цаатан үндэстэнтэй газар юм. Өнөөгийн байдлаар улсын хэмжээнд 300 гаруй хүн буюу 40 орчим цаатан өрх бүртгэгдсэн байдаг. Өглөө эртлэн босож цаатан хүмүүсийн амьдралын хэв маяг, тэдний соёлын онцлог, уламжлалыг мэдэх боломжтой. Мөн нутгийн бөөгийнд очиж энэ өвөрмөц уламжлалын талаар илүү ихийг мэдэж авах, тухайн өдөр сар од эрхэсийн тохиол таарч байвал орой бөөгөөр бөөлүүлж үзүүлэх боломжтой. Цаатны урцанд хоноглож гайхалтай аялал хийгээрэй. Таныг сошиалаас хэсэг ч гэсэн холдуулж, байгалийн сайхныг мэдрүүлнэ.
Paintball:
Хүйтэнд даарахаас айж байгаа хэрнээ өвлийг сонирхолтой, зугаатай давах хүсэлтэй хүмүүст "Paintball" клубыг санал болгож байна. Найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхэнтэйгээ нэг өдрийг зугаатай өнгөрөөхөөс гадна дасгал сургуулилт болох юм. Өнгөтэй хийн бөмбөлгүүд болон резинэн сумтай буутай бөгөөд зориулалтын хамгаалалт хэрэгслээр хангагдсан тул адал явдлаар дүүрэн өнгөрөөх боломжтой.
Wall Climbing:
Хотын төвд фитнесс, спа, саун гээд соёл, амралтын цогцолбор байгаагаас "Encanto" спорт цогцолборт байрлах хананд авиралтын клубыг санал болгож байна. Дасгал хөдөлгөөнтэй, адал явдалтай нэг өдрийг өнгөрөөхийг хүсвэл тус төвд хандан явах боломжтой юм.
Roller skating:
Энэ нь биеийн дасгал хөдөлгөөн болохоос шинэ найз нөхөд, дуртай хүмүүсийг хайж олох нь сайхан боломж юм. Фитик, трик унах гэх мэт янз бүрийн хэлбэрүүд байдаг.
Цана, чаргаар гулгах:
Өвөл биднийг зугаацуулдаг зүйл бол яалт ч үгүй цана, чарга. Их хотын утаа, чимээ шуугианыг хэсэг ч болов мартан гэр бүлээрээ нэг өдрийг хөгжилтэй өнгөрүүлэхийг хүсвэл цанын бааз орох нь хамгийн зөв шийдвэр байдаг. Улаанбаатар хотод очиж болох ойрхон хэд хэдэн цанын бааз бий. Үүнд: Хандгайт, Богиний ам, Скай резортыг нэрлэж болно. Амралтын өдрөөрөө гэр бүл, найз нөхдөөрөө цагийг хөгжилтэй өнгөрүүлж стрессээ тайлангаа, агаар салхинд гарах нь хамгаас илүү амралт.
Фото зургийн аялал:
Өөрөө зураг дарах нь надад сайхан дурсамжийг үлдээдэг. Тэр ч үүднээс зун бүр аяллаар явахдаа явсан газрынхаа байгалийн үзэсгэлэнг зурганд мөнхөлдөг. Сайхан зураг харахад сэтгэл сэргээд, тэнэгэр болдог шүү дээ. Зургийн аппарат, гар утсаа аваад Богд уул эсвэл очиж үзээгүй газартаа очоод хүссэн зургаа камертаа буулгахад л болно.
Улаанбаатар хотын ойр орчим 70 км зайд байрлах гэр бүл, найз нөхдөөрөө амарч болох тохижилт сайтай 8 амралтын газар, зочид буудлын мэдээллийг орууллаа.
1. БУМБАТ РЕСОРТ
Байршил: Улаанбаатар хотоос 25 километр
Налайх чиглэлийн замд, Холбоо барих: 98285252; 98160975
Цахим хуудас: www.facebook.com/bumbatresort
2. МОНГОЛ ШИЛТГЭЭН
Байршил: Баянзүрх дүүрэг 20-р хороо Гачуурт тосгон
Холбоо барих: 11-323762
Цахим хуудас: www.facebook.com/Hotel-Mongolia
3. ТЭРЭЛЖ ЗОЧИД БУУДАЛ
Байршил: Налайх дүүрэг, Горхи-Тэрэлж байгалийн үзэсгэлэнт газар
Холбоо барих: 9999-2233
Цахим хуудас: www.tereljhotel.com
4. UB 2
Байршил: Улаанбаатар хотоос 68 км-ийн зайд
Тэрэлж байгалийн цогцолбор газарт
Холбоо барих: 99774125, 99098723
Цахим хуудас: www.facebook.com/ub2hotel
5. МАНДАЛ
Байршил: Төв аймаг Эрдэнэ сум,Чингис хааны хөшөөт
цогцолбороос 7км зайд байрлана.
Холбоо барих: 9990-1804, 9990-1814
Цахим хуудас: www.facebook.com/MandalResort
6. ИХ МОНГОЛ
Байршил: Горхи Тэрэлж, Цагаан тэмээтийн аманд
Холбоо барих: 7011-1702
7. MONGOLICA
Байршил: “Чингис хаан” олон улсын нисэх
буудлаас 7км зайд
Холбоо барих: 9698-5152, 9919-9152
Цахим хуудас: www.mglhotel.mn
8. ХААН ЖИМС
Байршил: Улаанбаатар хотоос 57 км-ийн зайд
Чингис хааны хөшөөт цогцолбороос 4км зайд байрлана.
Холбоо барих: 11-353700
Цахим хуудас: www.khaanjims.mn