Монголын “Зөв билгийн тулаан” нэвтрүүлгийн анхны ялагч Зайран Б.Эрдэнэсан өнгөрсөн жил ОХУ-ын зорин ТНТ телевизийн алдарт “Зөн билгийн тулаан”-д ОХУ, Уганда, Казахстан зэрэг 13 улсын зөн билэгтэнтэй өрсөлдөн шилдэг тавд шалгарсан билээ. Бид энэ удаад сар шинийн баярт зориулсан “Хөрөг” нэвтрүүлэгтээ үе дамжсан зайран Б.Эрдэнэсанг урьж далдын хүч, онгод тэнгэрийн талаар ярилцлаа.
-Та өөрийгөө товч танилцуулахгүй. Таныг хүмүүс зайран гэдгээр тань андахгүй. Таны эзэмшсэн мэргэжил тань юу вэ?
Намайг Буянтогтохын Эрдэнэсан гэдэг, зайран. Үндсэн мэргэжил компьютер программ хангамж.
-Бөөгийн талаар анх ямар ойлголттой байв. Хэзээнээс өөрийгөө зайран болно гэдгийг мэдэрч эхэлсэн бэ?
Манай ах маань 2009 онд бөө болж түүнээс хойшоо мэдрэмж, дээрээс тэнгэрийн эрчим бууж ирж байгаа нь мэдэгдэж байсан. Ер нь бөөг бол үзэн яддаг байсан. Манай аавын аав лам хүн. Өвөөгийнхөө бурхан тахилд сөргөхөөсөө өөр илүүтэй шүтлэггүй талын хүн байсан. Одоо энэ зүйлийнхээ гүн гүнзгий утга учрыг нь ойлгоод ирсэн цагт бол энэ бүгдийг хайрлах юм байна. Амьтай бүгдийг байгаль эх дэлхийг, газар шороо, лус савдаг, хүн төрөлхтөн, ээж, аав, ах дүүгээ хайрлах эцэг өвгөдийн минь ёс хайрлах гэдэг юм байна гэдгийг ойлгосон.
-Хүмүүс бөө зайран дээр очоод хувь тавилан, ажил төрөл, үр хүүхдээ үзүүлдэг. Ингэхдээ тэднийг үнэн зөв хэлж байгааг хэрхэн мэдэж зөв, буруу хүн байна гэдгийг нь ялгах боломжтой вэ?
-Түрүүлээд юмаа ярьчих гээд байдаг. “Өө манай энэ хүүхэд архи уудаг. Ёстой тэдэн жил ууж байна” гэхээр нь би хэлдэг юм. Эгч ээ, та эхлээд үзүүлчих. Тухайн хүн танай хүүхдийн талаар хэр үнэнийг хэлэхээр байна. Хэр үнэнийг хэлж байна түүнийг сонсчхоод дараа нь та тэр хүндээ итгэх итгэхгүйгээ шийдээ гэдэг. Эхлээд юмаа ярихаасаа өмнө тухайн хүний өөрийнх нь талаар хэр зөв зүйтэйг ярьж байгааг сонссон нь зөв байх, тэгж л ялгах байх.
Бүх шашныг шинжлэх ухаан талаас нь судалдаг. Шинжлэх ухаан талаас нь судалж байна гэдэг нь ер нь шинжлэх ухаан гэдэг нь хүний нээж илрүүлсэн зүйлийг шинжлэх ухаанаар нотоллоо гээд байгаа шүү дээ. Үүнийг бид юу гэдэг юм, эцэг өвгөд маань бөөгийн шашин гэлтгүй дээд эцэг өвгөд маань аль хэдийн энерги эрчим, хар энергийн урсгал энэ бүх зүйлийг буюу хүний өвчин юунаас үүсэлтэй байх уу, яагаад энэ хүн өвд сөн байх уу гээд бүгдийг нь танин мэдчихсэн байдаг гэдгийг бөө болсноосоо хойш мэдсэн.
-Зайран Б.Эрдэнэсан энгийн үед ямар хүн бэ. Бусдад туслаад өөртөө гаргах цаг зав бага ч олдсон чөлөөт цагаа үеийнхэнтэйгээ өнгөрүүлдэг болов уу?
Би чинь яг л өөрийнхөө үеийн залуучууд шиг шүү дээ. Шоудна, наргиж цэнгэнэ найзуудтайгаа. Сүүлийн жилүүдэд болохоор ийм хөдөө явах дуртай болчхоод байгаа юм. 40 гараад мал аваад ч юм уу хөдөө гарах бодол их төрдөг болчхоод байгаа юм.
-Өөр дээр тань хүмүүс ихэнхдээ ямар асуудлаар хандаж байна. Үр хүүхэд, хань ижилтэй больё гээд ирэх хүмүүс олон байдаг байх. Тэр бүхэн биелэх боломжтой байдаг уу?
За ер нь одоо ялангуяа эмэгтэй хүмүүс их хоёр дахь амьдралаа их үзэж байна. Тэгээд ханьтай больё гэж маш их ирдэг. Үр хүүхэдтэй болох хүмүүс ирнэ. Хүний сүсэг бишрэл өөрөө агуу байхгүй юу. Хүн тухайн хүндээ яг сүсэглээд итгээд юмаа хийлгэвэл тэр маш сайн хүрдэг байхгүй юу.
-Та хараал хийдэг үү?
Яг над дээр зөвхөн хараал хийе гэж хүн ирж байгаагүй. Яг тухайн эмэгтэй хүн, эрэгтэй хүнийг ховстмоор байна, алдмааргүй байна, энэ хүнийг хажуудаа тушмаар байна гэж маш их ирдэг. Би өөрөө бөөд ховстуулж байсан. Тэгээд ямар хэцүү байдаг, хүнийг амьдралаас нь гажаагаад тархийг нь кодлоод хаячихдаг. Тэгээд зөвхөн тэр хүн бодогддог. Тэр хүнгүй л бол амьдрахгүй юм шиг санагддаг. Тэгэхээр тэр хүний амьдралын төөргийг өөрчилчхөж байгаа биз. Тэгэхээр би хэлдэг юм “Би ийм юм хийхгүй ээ” гэж.
-Онгод сахиус бууж байхад та хаана байдаг вэ. Онгод буулгахдаа улаа хүний мэдрэмж нь тасраад өөр газар байдаг эсвэл дэргэд нь байдаг гээд олон янзаар ярьж байхыг сонссон.
Анх бөөлж байх үед бодол, оюун санаа тал байсан. Өөрөө бүгдийг мэдэрч, сонсож цай уухад хүртэл. Тэр их сонин мэдрэмж. Хүн их давруу байхгүй юу. Бид маш их цай уухад залгилж ордог шүү дээ. Тэгэхэд зүгээр залгихгүй урсаад орчихдог. Онгод буугаад тэр татсан тамхины нагаар байдаггүй шүү дээ. Ерөнхийдөө эхлээд тал байдаг бодол оюун санаа. Тэгээд бүгдийг мэдэрдэг, сонсдог. Энэ яагаад ингэдэг вэ гээд би өөр хэн нэгнээс ямар нэгэн ном, сонин, сэтгүүлээс суралцаж үзээгүй. Онгодуудаасаа зөвхөн суралцсан. Манай толгой сахиус маань ерөнхийдөө анхнаасаа чиний бодол оюун санааг байхгүй болгочих юм бол чи юу сурах билээ. Онгод мордоод явсны дараа би юу ч сурахгүй үлдэж байдаг учраас юм сургах гэж, бүгдийг мэдрүүлэх гэж, сонсгох гэж онгод буусан үед засал хийхэд үүнийг ингэж хийдэг юм байна, ингэж шившиж байна гээд бүх юмыг суралцаж байдаг. Тэгэхээр онгод болгоны өөр өөрсдийнх нь арга барил, буух зан үйл байдаг байх гэж бодож байна.
-Монголын “Зөн билгийн тулаан” болон Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт яагаад оролцох болсон юм бэ. Олонд танигдах гэж үү, эсвэл өөр зүйлийг нотлохыг хүссэн юм уу?
Ер нь хүн чинь давруу шүү дээ. Өөрийгөө нотлох гэж өөрийгөө хэр түвшинд явж байгааг шалгах гэсэн. 2017 оны “Зөн билгийн тулаан”-д яагаад ч юм цаанаасаа уралдаан тэмцээнд орчихмоор юм шиг дотроос гижигдээд. “Зөн билгийн тулаан”-д орохоос өмнө нэг хүн ирсэн ч би онгодоо буулгаж үзүүлдэг өөртөө итгэх итгэл бага байсан нь байна шүү дээ. Түүнээс хойш дандаа өөрөөрөө үздэг болсон. Өөрөөрөө үздэг болоод өөрийгөө танин мэдээд онгодын хэлж байгаа юмыг ойлгож эхэлсэн.
Өнгөрсөн хавар миний хамгийн том эгчийн 13 настай хүүхэд байсан, тэр дүүгээ алдсан, харамсалтайгаар. Би ер нь дахиад хүн чинь эргээд боддог юм байна шүү дээ, зог тусаад. Би ер нь урьдын 2017 оныхоосоо илүү доройтож уу, яагаад тэрийг харж чадсангүй вэ гэж бодоод зорьсон. Гэтэл эргээд бодох нь ээ онгодын ярианаас дэвтэр дээр тэмдэглэсэн зүйл дээр тэр дүүг маань 13 насанд нь анхаараарай, засал ном сайн хийлгээрэй, 13 насандаа ер нь эвгүйтэх юм байна шүү гэж сануулж байсныг нь үл ойшоочихсон явж байгаа байхгүй юу. Тэгээд энэ магадгүй маш том гарз учирсан ч гэсэн эргээд өөр олон хүнд туслах нэг ухаарал зам нээж өгсөн юм болов уу гэж боддог. Би тэр дүүдээ тэгж бодож баярладаг. Тийм учраас дүү маань эргэж төрөх гэж байгаа, удахгүй ээждээ эргэж ирэх гэж байгаа. Би зан үйлийг нь хийж байгаа. Орост байхад надтай 3-4 сарын турш хамт байсан. Над дээр хүрч ирээд намайг агаа гэж дууддаг, агаа энд байгаа шүү гээд дагуулж очиж тэгж тусалж байсан миний дүү.
-Оросын “Зөн билгийн тулаан” нэвтрүүлэгт орсны дараа юуг илүүтэй мэдэрсэн бэ?
Гагцхүү энэ бөө мөргөлөөрөө дэлхийд мандан бадарч бусдыг зовлон шинжлэх ухааны чадахгүй байгаа зүйлийг зөвхөн энэ Монголын бөө чаддаг мундаг шидийн юм шиг үлгэрт гардаг гэдэг шиг дэлхийд танигдах боломжтой юм билээ гэдгийг би Орост очоод мэдэрсэн. Яг бардам хэлэхэд манай монголын бөө мөргөл шашин талыг авч явж байгаа шиг бусад улсад мундаг хүн байхгүй гэж би бардам хэлнэ.
-Гандан ном хурахдаа тогтсон үнэ ханштай байдаг. Түүн шиг өөрт тань үзүүлэх гэж ирсэн хүмүүст өргөл барих тогтсон ханш байдаг уу?
Өргөл барьцын талаар зүгээр үзэхэд өргөл барьц авах шаардлага байхгүй. Хүн сүсгээрээ юмаа тавьж болно. Өгч чадах хүн ч байна, чадахгүй ч хүн байна. Харин заслын хувьд юу гэдэг юм эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүйхэн шиг яг л хэмжээг нь тааруулах ёстой. Тэгж байж засал болно. Мэдээж би тэр хүмүүсийн үйлийн үрийг өөрийнхөө хүмүүст наахыг хүсэхгүй, үр хүүхдэдээ наахыг хүсэхгүй учраас юмны нэг цензурь хэмжээг тааруулна.
Би зундаа дандаа 30 хоног байгаль, хангай дэлхийгээ аргадаад тойроод явдаг. Ер нь бид өөрсдөө байгалиасаа эрчим энергиэ авдаг учраас хамгийн гол нь тахиж тайлж байгаа нь догширсон байгаа уул, усныхаа лус, савдгийг аргадаж тайтгаруулах нь хамгийн зөв юм.
Ирж байгаа бар жилдээ түмэн олон минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан, эрүүл энх саруул сайхан байгаарай. Хамгийн гол нь хүний амьдраад эд баялаг, идээ ундаа хэрэггүй ээ. Элэг бүтэн эрүүл саруул байгаарай гэдэг ерөөл тавья.